Дорнод Монголын талаас хятадууд хадлан бэлтгэж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 16 ・ 5

Б.ЗАЯА

Энэ жил бороо хур хожуу орж, Монголын нийт нутгаар хадлангийн гарц сайнгүй, хадах талбай хомс байгаа билээ. Тэгвэл “...Дорнод Монголын уудам тал минь юутай сайхан бэ” хэмээн дуунд мөнхөрсөн талаас маань хятадууд хадлангаа бэлтгэж байна. Тэд Дорнод аймгийн Баянхошуу боомттой ойролцоо, Халхгол, Матад сумын нутгийн захаас нь эхлээд өвсийг нь хадаж нуруулдаад, ачихад бэлджээ. Хэдэн мянган га талбайн өвсийг хадсан байна. Хадлангийн эзэн гэх хятад эрийг монгол жолоочтой жийп машинаар Дорнодын талаар хөндлөн гулд давхиж байхтай нь халз таар­сан юм. Гэвч “хадлан­гийн эзэн” бидэнтэй уулз­сангүй. Харин нутгийн малчид “...Хятадуудын хадлангийн талбай энэ. Өөр олон газраас хадлан авч байгаа” гэж байна лээ.

Хятадууд өвсөө хил гаалиар яаж гаргадаг, хүний нутгаас авч байгаа хойно үнэ хөлс төлдөг эсэхийг нутгийнхнаас лавлавал “...Үнэ хөлсөө яаж тохирдгийг нь бүү мэд. Хилээр бол монголчуудын нэрээр гаргачихдаг гэсэн” гэх. Ийм байдал зөвхөн Дорнодоор зогсохгүй Сүхбаатар аймагт ч байна. Хятадууд бүр аймгийн удирдлагуудтай нь тохиролцчихсон ажээ. Эрдэнэцагаан суманд 80 ортой зочид буудал барьж өгөөд хариуд нь хадлан бэлтгэж 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • hyatadiin mgl / 2015 10 сар 16/

    mgl uls baihgvi bolciin bishvv dornodii tsagdaa nariin huvtsas n hyatad bolson bnalee eviidee evii teneg hyatadiin mgl uudee

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 16/

    MNG bid uls bish muj boloogui baimaap gegeen tor mini...

    Хариулах
  • Elbegdorj ene ylasiin erenhiilegch men uu?Tagnyyl yy?....ardyyd aa!!!helelzeye!!!! / 2015 10 сар 16/

    Amar bolj dee!!Hyatadyyd maani!!!!ydahgyi ehnereen soliod morion yulene gedeg sig yum boloh biz dee!!ikhe gyrnii deerengyi yildel ni yabj bna uu?ene Mongoliig Elbegdorj harluulahiin ikheer harlyylaj Mongol ylasiig gytaan doromjilsoor ezesiin baidald ni hyrgej bna daa!!!nobsiin haraal idsen elbegdorj

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 16/

    Өөрсдөө хадаж чадахгүй хүний хадсан өвсөнд татвар авахаар томчууд нь иднэ ямар ч арга бхгүй л бна даа

    Хариулах
  • зочин / 2015 10 сар 16/

    жил жилдээ түймэрт шатдаг өвсийг мөнгө болгож хятадын мөнгөөр хийгээд өөрт худалдаж яагаад болохгүй гэж тайлбарлаач.хуулиар хориглосон юм уу тэнэг юм ярихаа болооч.хятадаар амьдарч бгаагаа бүү март.хятадууд харвал дагаад гүйцгээж бгаа биз дээ

    Хариулах