Улаанбаатарт 4 хэм дулаан

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2015 10 сар 17

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь талын нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байна. 

2015 оны 10 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 2-4 хэм дулаан байна.


2015 оны 10 дугаар сарын 18-наас 10 дугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх