Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 17
・ 1
Цагдаагийн албан хаагчидтай холбоотой бас нэгэн таагүй мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэллээ. Тодруулбал, “Дорнод Замын цагдаа” гэх цахим хуудсанд нэгэн цагдаа Монгол төрийн цагдаагийн хятад бичигтэй хантааз, өмсөн зургаа авахуулжээ.
Эл зургийнхаа тайлбарт “ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСГИЙН АЛБА ХААГЧДАД ОЛГОСОН ИЖ БҮРЭН АГСАМЖ” хэмээн бичсэн нь шүүмжлэл дагуулаад байгаа юм. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хянган аймгийн орлогч дарга бөгөөд Дотоодыг хамгаалах товчооны дарга Жин Рүй Ган /Jin Rui Gang/-аар ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дорнод аймагт урилгаар ажлын айлчлал хийжээ. Айлчлалын хүрээнд аймгийн тамгын газар, цагдаагийн газар, прокурорын газар, гадаадын харъяат, хил хамгаалах газрын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, улмаар тус улсын удирдлагууд гарын бэлэг болгож ийн хятад бичигтэй өмсгөл дурсгасан нь энэ аж.
Ингээд бодит мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Хятад бичигтэй хантааз өмссөн цагдаагийн албан хаагчийн зураг олон нийтийн сүлжээгээр ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Монголын төрийн цагдааг доромжиллоо гэж иргэд харж байна. Энэ яг ямар учиртай хувцас юм бэ. Үнэхээр цагдаагийн албан хаагчдад ийм хангамж олгоо юу?
-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн цагдаагийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ санамж бичгийн хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд Хянган аймгийн цагдаагийн газраас Дорнод аймгийн цагдаагийн газарт 10 ширхэг иж бүрдэл хувцас өгсөн. Уг хувцсыг цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэж болох стандартад шаардлага хангах эсэхийг тодруулах ажлыг цагдаагийн байгууллагаас хийж байна. Болно гэвэл хэрэглээд явна гэсэн үг.
-Тэгэхээр хятад бичигтэй цагдаагийн хувцас хэрэглэж болзошгүй гэсэн үг үү?
-Үгүй. Огт тийм зүйл болохгүй.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.