Нас барах үедээ Монголыг зорь гэнэ үү

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 17

“Монгол Улсыг нас барахад хамгийн тохиромжтой газраар тодруулжээ” гэсэн мэдээлэл саяхан цахим хуудсаар тарав. Дэлхийн улс орнууд янз бүрийн судалгаа гаргадаг. Тэгээд түүнийгээ цахим мэдээллийн хэрэгслээр тараасны нэг нь энэ. Оршуулах ёслолыг хамгийн хүнлэг байдлаар хийдэг улс орнуудыг энэхүү жагсаалтад багтаасан бөгөөд манайх эхний 10 дотор багтсан гэх. Инээдтэй ч юм шиг, эс бөгөөс эмгэнэлтэй  ч гэж хэлмээр. Хаа хамаагүй газрын ийм хачин судалгаанд бид ямар шалгуураар тэнцсэн нь харин тодорхой бус юм. Магад нас барагсдад газар олгодог, хүн ёсоор оршуулах ёслол үйлддэг гэх мэтээр олон шалгуур байсан нь дамжиггүй. Тэгээд ч манай улс тийм тийм ёс заншилтай гэдгийг манайхаас ямар байгууллага гаргаж өгдөг эсэх нь ч тодорхой бус. 

Ер нь ийм төрлийн судалгаа сүүлийн үед газар аваад байгаа. Монгол Улс аялж жуулчлахад хамгийн тохиромжгүй газар. Хамгийн айдас төрүүлдэг хотуудын нэг. Хамгийн их хулгайчтай хотуудын эхний 10-т орсон гэх мэтээр бидний талаар дэлхий дахин олон янзаар судалгаа хийдэг бололтой юм. Жуулчдын айдсыг төрүүлдэг гэдэг судалгааг гаргахдаа чухам хэдэн хүнээс судалгаа авсныг бид мэдэхгүй. Ямар ямар орнуудын жуулчид энэхүү судалгаанд хариулт өгсөн бэ гэдэг нь сонирхолтой. Хулгайчтай хотын жагсаалтад оруулахдаа тэд чухам юуг гол шалгуураа болгосон тодорхой бус. 


Үнэн бодит эсэх нь тодорхой бус эдгээр жагсаалтуудыг манай хэвлэл мэдээлэл өлгөж аваад л орчуулаад тавьчихна. Тэр тусмаа хамгийн муу муухайг нь. Өөрийнхөө улсын нэр хүндийг гадны хэвлэлд хэзээ муухайгаар бичих бол гэдгийг хүлээж байсан аятай л өлгөж аваад орчуулж гарна. Эндээс нэг нь гэсэн үнэний ортой юу гэдгийг хэн ч судлахгүй нь харамсалтай. Харин сайхан мэдээг нь орчуулж тавих тохиолдол тун ховорхон. Монгол Улсыг тэд магад санаатай болон санаандгүй байдлаар муухай харагдуулахыг хүсдэг бол яах вэ.Яагаад бид улсынхаа нэр хүндэд тэгтлээ анхаарал тавихгүй байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй элчин сайдуудын яамдыг хар. Улсынх нь тухай нэг л бараан сүүдэртэй мэдээлэл гарчихсан байвал тэд тэр дор нь тухайн мэдээллийг гаргасан хэвлэл мэдээлэлтэй холбогдоод залруулга гаргачихдаг. 
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх