Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 20
・ 7
Нийслэл хотын албан татварын тухай хууль энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн 4 төрлийн тусгай үйлчилгээ болон бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины жижиглэн худалдаанд 1 хувийн татварыг ногдуулахаар болсон.
Хотын татварыг бүрдүүлэх тусгай программыг НӨАТ-ын урамшууллын системтэй уялдуулан хэрэгжүүлэхээр боловсруулсан. Тус программаар дамжуулан аж ахуйн нэгж, худалдааны төвүүд борлуулсан бараа бүртээ иргэдэд төлбөрийн баримтыг хэвлэн өгч, баталгаажуулах юм. Харин иргэд тухайн тооцооны баримтаа хадгалж, төлсөн НӨАТ бүрээсээ хоёр хувийг буцаан авч, урамшуулалт сугалаанд хамрагдах боломжтой болно. Тиймээс худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд тусгай программыг тооцооны системдээ суулгаж ашиглах шаардлагатай юм. Гэхдээ энэ нь заавал кассын машин хэрэглэх ёстой гэсэн үг биш. Учир нь тухайн татварын ногдол бичигдэх программ нь интернеттэй орчинд гар утас, мини компьютер, суурин компьютер зэргийг ашиглан хэрэглэх боломжтой аж.
Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, хотын татварыг ногдуулснаар гадаадын жуулчдаас их хэмжээний мөнгө хуримтлуулах бололцоо бүрдэнэ гэсэн юм. Гэвч хууль хэрэгжүүлэгч аж ахуй нэгжүүд хотын татварыг дэмжихгүй байгаа юм. Тодруулбал, хууль хэрэгжиж эхлээд 19 хоносон ч хотын татвар авч байгаа аж ахуй нэгж ховорхон. Учир нь найман нэрийн хүнсний дэлгүүр болон үйлчилгээний зарим газрууд шууд бараа, үйлчилгээнийхээ үнийг нэмбэл худалдан авагчийн тоо буурна. Үнээ нэмээгүй газрыг иргэд сонгодог болно гэсэн бодолтой байгаа. Тиймээс бид холбогдох албаны хүмүүс болон аж ахуй нэгж, иргэдийн байр суурийг сонссон юм.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралаас хотын татварын талаар тодрууллаа.
-Хотын татварыг үйлдвэрүүдээсээ авахгүй шууд аж ахуй нэгжүүдээсээ авч байгаа нь иргэдийн хувьд хүнд ачаа болж байна гэсэн хүмүүс олон байгаа. Энэ талаар?
-Зарим хүмүүс энэ талаар буруу ойлголттой байгаа. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод амьдардаг 1,3 сая хүнээс татвар авна гэж ойлгоод байгаа. Тийм биш зөвхөн баар, ресторан, караоке, зочид буудал, амралтын газар гэх мэт архи тамхиар үйлчилдэг газрууд болон бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины жижиглэн худалдаанаас нэг хувийн татвар нэмээд авъя гэж байгаа. Энэ нь дээрх газруудын орж байгаа орлогоос нь нэг хувийн татварыг булааж авах гээд байгаа юм биш. Тухайн газрууд үйлчлүүлэгчдийнхээ тооцоон дээр нэг хувийн татвараа нэмж аваад түүнийгээ нийслэлийн төсөвт оруулна гэсэн үг юм. Ингэснээр одоо энэ чиглэлийн бизнес эрхэлж байгаа олон мянган байгууллагуудаас жилдээ 13 тэрбум орчим төгрөг цуглана. Энэ мөнгийг эргүүлээд татвар төлөгчдөдөө зарцуулна. Энэ бол болгонд байдаг.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.