Маапаан-II: Хайгуулын тусгай зөвшөөрөл

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 20

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож, цаг завыг хэмнэж, ажлыг аль аль талдаа хөнгөвчилнө хэмээн ярьж, энэ ажлыг хэрэгжүүлж буй ч үүнийг хэрэгжүүлэхдээ хуулиас гадуур ажиллаж байгаа талаар өмнөх нийтлэлдээ дурьдсан.

 

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуульд цахим дугаар олгох талаар нэг ч үг үсэг байхгүй ч энэ ажлыг журам гаргаж хэрэгжүүлж буйгаа Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа хэлсэн. Энэ нь одоогийн мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчинд нийцэхгүй байгаа юмТөрийн байгууллагууд нийтэд хандсан журам гаргахаар бол Хууль зүйн яаманд заавал бүртгүүлэх ёстой аж. Түүнийг Засгийн газрын тогтоолоор зохицуулсан байдаг юм байна. Тодруулбал, Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах бол эхлээд Хууль зүйн яаманд бүртгүүлэхээр заажээ. Харин Хууль зүйн яам хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянаад зөвшөөрөл олгодог.  

 

Агентлагийн дарга дотоод журмаар зохицуулах ёстой юу

 

Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам гэж бүлэг бий. Өөрөөр хэлбэл, хууль өөрөө журамтай, түүн дотроо өргөдөл нь ямар шаардлага хангах вэ, хаана гаргах, чухам юу зааж өгөх вэ гэдгийг тус хуулийн 18, 19 дүгээр бүлэгт заажээ. Хуулиас гадуур журам гаргах эрх Уул уурхайн яам, Ашигт малтмалын газарт байхгүй атал Ашигт малтмалын газраас дотоод журам маягаар гаргажээ.

 

Энэ талаар тус газрын дарга Д.Үүрийнтуяа “Хууль зүйн яаманд бүртгүүлэх шаардлагагүй. Тэр журам биш манайх зөвхөн дотооддоо яаж хянах вэ гэдгийг зохицуулах учраас газрын даргын тушаалаар батлагдсан. Цахимаар олгож байгаа үйл ажиллагаа Засгийн газрын хуралдаан, ҮАБЗ-ийн хурлаар ороод батлагдаад явсан. Энэ дагуу цахимаар олгож байгаа” хэмээсэн.

 

Тэгвэл Уул уурхайн яаманд ганц эрх өгсөн нь сонгон шалгаруулалтаар ямар журам гаргахыг батлах явдал юм. Түүнийгээ яам ч баталж гаргасан. Мөн үнэлгээний хөлсний хэмжээг тогтоож болно гэсэн. Энэ хэмжээгээ ч тогтоогоод байгаа аж. Өөрөөр хэлбэл, хуулиар олгосон хоёр боломжоо ашиглачихсан гэсэн үг. Засгийн газрын тогтоолд “хуулиар тусгайлан эрх олгогдсон хуульд заасан тухайлсан асуудлаар нийтэд дагаж мөрдөх журам гаргах эрх олгосныг” гэж заасан нь хуульд журам гаргана гэсэн заалт оруулсан бол болно гэсэн санаа аж. Тэгэхээр Ашигт малтмалын газрыг журам гаргаж болно гэсэн заалт оруулаагүй байхад дотоод журам нэрээр гаргасан нь хууль бус үйлдэл болж буйг эх сурвалж хэлсэн юм.  

 

Ашигт малтмалын газрын чиг үүрэг дотор өргөдлөөр хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан журам гаргах эрх Ашигт малтмалын тухай хуульд тусгагдаагүй байна. Мөн Засгийн газрын тогтоолд хуулиар эрх олгосон хүн журам гаргана гэж заажээ.

 

Гэтэл зөвхөн үйлчилгээний хөлсийг тогтоосон гэх тушаалыг Хууль зүйн яаманд бүртгүүлээд үүнийгээ журам гэж яриад байгаа аж. Аливаа журам нь үйл ажиллагааг зохицуулсан эрх үүргийн баримт бичиг байх ёстой.

 

 

“Аксэнсэ Айти Суппорт” компнийн дансанд орох 280 мянга...

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх