Автобусаараа шахан настай хүнийг далан дээрээс унагажээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 10 сар 23 ・ 4

Энэ бичлэг дээр нэгэн настай хүн зээ хүүгээ сургуулиас нь аваад явж байхдаа /хэт нарийн замаар орж ирсэн/ автобусанд шахуулан мөргүүлээд 3 метрийн өндөр далан дээрээс унаж байгааг харуулжээ.

 

Тухайн хэргийн бичлэгийг ойролцоох гудамжны камераар ийн ил болгожээ.  Бичлэгт хүн мөргөж унагачихаад гарч ирэхгүй байгаа хүн чанаргүй автобусны жолоочийн талаарх дүрс байгаа юм. Энэ хэрэг 10 сарын 22-ны 18:05 минут орчимд нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу хорооллын Парадокс төвийн урд талын нарийн зам дээр болсон осол бөгөөд хүн мөргөчихөөд хаалгаа ч онгойлгож харахгүй иргэдийн шаардлагаар арай гэж гарч хохирогчдыг эмнэлэг рүү авч явсан жолооч эр хүүхдүүдэд нь Зүгээрээ гайгүй байна, хурдхан мэдүүлгээ өгчихөөд явъя, та нар хүнээ аваад явна биз гэж тавлах аястай ярьж зогссон гэнэ.

Хэргийн буруутан жолооч хэрэг бүртгэл дээр тайлбар өгөхдөө би бараг зогсож байсан тэр 2 өөрсдөө унасан гэж тайлбар өгсөн байна. Мэргэжлийн хүмүүс энэ ослын бичлэгийг хараад нэг тайлбар өгөөч. 

Энэ зам хороолол доторх замд ордог санагдаж байна. Хэрэв тийм бол явган зорчигч давуу эрхтэй байх ёстой зөв үү? Төв Замын цагдаа

Автобус энэ нарийхан замаар зорчих эрхтэй юу? 
Хэрэв эрхгүй бол хориглосон тэмдэг байх ёстой юу? Тэр тэмдгийг хэн хийх ёстой вэ? / Замын Цагдаагийн Газар/

Яагаад ийм өндөр далан ямар ч хаалтгүй байгаа вэ? Энэ асуудлыг хот хариуцах ёстой юу, дүүрэг үү, эсвэл СӨХ үү? Эрдэнийн Бат-Үүл Баянгол Дүүрэг Мэргэжлийн Хяналт 

Эцэст нь 3 метрийн өндрөөс мөргүүлж унасан настай хүн хүүхэд 2-ын эрүүл мэндийн асуудлыг хэн хариуцах, алсдаа гарч болзошгүй эрүүл мэндийн асуудал, тэтгэвэр тэтгэмжийн нөхөн олговор хэрхэн шийддэг, хуулиараа энэ жолооч ямар арга хэмжээ авахуулах ёстойг холбогдох албаныхан тайлбарлаад өгөөч.

 

Мэдээллийн Хотын иргэн Бямбаагаас иш татав

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2014 10 сар 24/

    hotiin hun teewriin awtibusnii talaar y6nz buriin gomdol ih garch bna aa iimd hariutssan humuustei ni haruytslaga tootsoh tsag ni boljee toriin mongoor toglo****d duursen bna awtobus kompaniudaar

    Хариулах
  • Зочин / 2014 10 сар 23/

    энэ зам автобусны зам мөн юм уу,

    Хариулах
  • Зочин / 2014 10 сар 23/

    Энэ зам авиобус явдаг зам мөн үү. Аан монголчууд үхээд гэмтээд дууслаа 2016онд АН-ыг битгий сонгоорой ард түмэн минь

    Хариулах
  • 1111 / 2014 10 сар 23/

    ийм ******хай өөдгүй увайгүй амиа хоохойлсон арчаагүй ****** хэлэх ч үг алга

    Хариулах