Бизнес
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 20
“Дархан Минж” ХХК нь анх 1992 онд монгол хонины нэхийг бүрэн боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болох нэхий дээл, эдлэл үйлдвэрлэн борлуулах зорилготой байгуулагдсан билээ. Өнөөг хүртэл хэрэглэгчдийнхээ таашаалд нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж ирсэн тэргүүлэгч байгууллага гэдгийг та бүхэн сайн мэднэ. Тэгвэл тэд энэ салбартаа шилдгийн шилдэг гэдгээ батлан харууллаа.
Тодруулбал, Аж Үйлдвэрийн Яам, Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо, Монголын Ноос, Ноолуурын холбоо хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “АРЬС ШИР НООСНООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮН -2015” үзэсгэлэнгээс арьс ширний салбарын “Шилдгийн шилдэг бүтээгдэхүүн”–ээр өргөмжлөгдөн “ГРАН ПРИ” цом өргөмжлөлийг хүртжээ.
Мөн “ШИЛДЭГ ҮСЛЭГ ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭГЧ” өргөмжлөлийг хүртэж санаачлан бүтээсэн шинэлэг ажлаараа салбараа тэргүүлэн хос өргөмжлөл, цомын эздээр тодорсон гэдгийг та бүхэнд дуулгахад таатай байна.
Үргэлж шинэлэг байхыг эрмэлзэн өөдөө тэмүүлэгч "Дархан Минж ХХК" -ны хамт олонд нийт уншигчдынхаа өмнөөс ажлын амжилтыг хүсэн ерөөе.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.