М.Бадамсүрэн: Халх гол бидний мэдлээс нэгэнт гарчихсан

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 21 ・ 5

Халх голыг тойрсон асуудал өдгөө Дорнод аймгийн мэдлээс хэтэрч, бүх ард түмний асуудал болоод буй. Гэвч Р.Бурмаа тэргүүтэй УИХ-ын 75-р тогтоолыг батлалцсан эрхэм гишүүд ард түмнийг мэдээ, мэдээлэлгүйгээсээ болж бухимдаж байна. Энэ 75-р тогтоол гээч батлагдвал Халх голд хүн амын 3 хувьтай дүйцэхүйц гадны иргэд л орж ирнэ. Хамгийн гол нь ашиглагдахгүй байгаа 500 мянган га үржил шимтэй талбайг ашиглаж, хүнсний ногоог экспортод гаргах боломж гаргана хэмээн тайлбарлах.

Гэтэл Монголын нийт хүн амын хүнсний хэрэгцээг 200 мянган га талбай л бүтэн хангана гэдгийг хүнс тариалан эрхлэгчид тайлбарлаад зогсохгүй, бидэнд ч Халх голын онгон дагшин газраас чимх шороо олддоггүй. Халх голын ялзмаг хөрс бол улсын нөөцийн газар. Үүнийг тусгай хууль тогтоомжоор ч баталгаажуулсан байдаг. Яах гэж гадны иргэдэд Монгол Улсынхаа хамгийн үржил шимтэй газар нутгийг өгөх гээд байгааг ойлгохгүй байна гэцгээж байна.

Түүнчлэн энэ талаар хууль Г.Батбаяр "Чөлөөт бүсийн тухай хуулийнд зааснаар тухайн улсын хүн амын 3 хувь хүртэлх гадаадын иргэд Чөлөөт бүсэд амьдарч болно гэж заасан байдаг. Үүний дагуу Монгол Улсын гурван сая хүн амын 3 хувьтай тэмцэх 100 мянган гадны иргэд хууль ёсоор орж ирэх нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн хууль бусаар төдий хэмжээний хүмүүс амьдарна гэсэн үг. Улмаар тэнд 20, 30 жил оршин суухад л тэдний үр хүүхэд, баүтээн байгуулалт нь яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Улмаар бүхэл бүтэн улсын дотор тусгаар улс үүсч байна гэсэн үг" хэмээгээд буй юм. 

Иймд манай сурвалжлах багийнхан Дорнод аймагтай танилцах үеэрээ тус аймгийн удирдлагуудаас санал бодлыг нь хуваалцлаа.

Халх голыг тойрсон асуудлаар нутгийн иргэд ийм бодолтой байна

Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн: Нэгэнт УИХ тогтоол баталчихсан учраас бидний мэдлээс гарсан

- Дорнод аймаг 2009 оноос эхлэн хил дамнасан чөлөөт бүс байгуулах асуудлыг дэмжиж ирсэн. Ингэхдээ Халх голын Баянхошуу боомтыг түшиглээд урд хөрштэйгөө тэнцүү хэмжээгээр 5-10 га газрыг чөлөөлж хил дамнасан чөлөөт бүс байгуулъя гэдэг саналыг аймгийн ИХТ-өөс уламжилж эхэлсэн юм.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 10 сар 21/

    ed erni mongol hvmvvn mun yy byydah ymsan malnyydiig

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 21/

    Чөлөөт бүс гэж юу яриад байгаа малнууд вэ харин ч халх голын хаалттай бүс болгох ёстой.

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 21/

    Яахаа мэдэхгүй тэнэг царайлчихаад жанжин Д.Сүхбаатар луу эгц харж чадахгүй сууж байгаагий нь .Наад утсаараа УИХ руу яриач наад цай майгаа боль гөлдийчөөд

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 21/

    Халх гол бидний мэдлээс нэгэнт гарчихсан гэж байгаа чинь надад одоо хам аагүй гэсэнтэй адил байна. Тэнэг ээ. Би байсан бол эцсээ хүртэл тэмцэж газраа эргүүлж авна гэх байсын. Энэ АН-ын тэнэгүүд

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 21/

    бурхан минь яаж байгаа шаарууд вэ . зогсоох ёстой.

    Хариулах