
Үүрэн холбооны операторууд иргэдийг хохироож, бухимдуулж байна гэх мэдээлэл сүүлийн үед ихээр гарах болсон. Тэгвэл үүрэн холбооны анхдагч Мобикомын асуудал дагуулсан 24 баримтыг нэрлэж байна.
1. Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 18-ны өдөр Мобикомын хэрэглэгчдэд хятад ханз бүхий ойлгомжгүй мессэж ирсэн. Энэхүү мессежийг хятад хэлний орчуулагч нар хөрвүүлэхэд “ямар ч утгагүй, ойлгомжгүй” үгнүүд байжээ.
2. Мөн өдөр (+86)-аар эхэлсэн Хятадын үүрэн холбооны дугаараас Эрдэнэт үйлдвэртэй холбоотой мессэж ирсэн байна. Уг мессэжид “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь УИХ-ын дарга TDB банкны эзэн сахал хочит Эрдэнэбилэг нар хуйвалдан Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын 49 хувийг хуйвалдан авч байгаа болно…” гэсэн утгатай мессэжийг зарим хэрэглэгчид рүү илгээжээ.
3. Мобиком корпораци хятад ханз бүхий мессежийн талаар “Глобус ийзи үйлчилгээний заавар хүргэхэд үсгийн фонт солигдсон алдаа гарч, танд утга агуулгагүй, ойлгомжгүй мессеж очсонд хүлцэл өчье” хэмээн тайлбар хийжээ.
4. Харин Эрдэнэт үйлдвэртэй холбоотой мессэжний хариуг тэд өгсөнгүй.
5. Өнгөрсөн жил “Улсын хэмжээнд “өргөн, нарийн цариг”-ийн асуудал анхаарал татаж байхад бүр “1. Хятад царигаар хилээ сэтлүүлж, 2. Хятад банкаар барьцаалуулж, 3. гадныханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд та саналаа өгнө үү” хэмээн Газрын тухай хууль, Bank of China-ийн асуудал, төмөр замын цариг зэрэг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшил, эрх ашигтай шууд холбоотой асуудлыг сонгон, шийдвэр гаргадаг УИХ-ын гишүүд рүү мессеж илгээж байв.
6. Тухайн үед энэхүү мессежийг Румын, Мальта улсаас илгээсэн гэх тайлбарыг тус корпорацынхан өгч байсан юм.
7. “Мобиком” корпораци хэрэглэгчдээ шулж уран бүтээлчдийн оюуны бутээлийг зөвшөөрөлгүйгээр ашигласан тухай МУГЖ С.Жавхлан мэдээлж, шүүхэд хүртэл хандаж байсан удаатай.
8. “Мобиком ” түүний дууг зөвшөөрөлгүй ашиглаж их хэмжээний ашиг олсон нь шүүхээр тогтоогдсон юм.
9. Чингэлтэй дүүргийн шүүхэд “Мобиком”-д гаргасан С.Жавхлангийн нэхэмжлэлийн дагуу шүүхээс шинжээч томилогдож шалгасан юм. Шалгалтаар С.Жавхлангийн дуулсан дуунуудыг зарж 300 орчим сая төгрөг олсон нь тогтоогдсон билээ.
10. Мөн дуучин ноён Бондгор “Мобиком” корпораци hitone үйлчилгээг хамтлаг дуучдын уран бүтээлийг иргэдэд зөвшөөрөлгүй зарж хохироож байгааг эсэргүүцэж “Мобиком”-ын гадаа жагсаал зохион байгуулав.
11. Уг асуудлаар “Мобиком” корпорацид шаардлага хүргүүлсэн ч хүсэлтийг нь хүлээж аваагүй хариуцлагаа хүлээх ухамсаргүй гэдгээ нотлов.
12. “Мобиком” корпораци өөрсдийн давуу талаа ашиглан тусгай дугаар ажиллуулж эхэлсэн бөгөөд ингэснээр шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байгаа нь ч нотлогдсон.
13. ШӨХТГ-аас “Мобиком”-ын дараа төлбөрт үйлчилгээний гэрээ болон түүний нөхцөл зэрэг нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгаж дүгнэлт гаргахад Мобиком” корпораци ХХК нь үйлчилгээний үнэ тариф болон нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр гэрээндээ заасан байдаг.
Гэтэл хэрэглэгч хэрэглээ хийгээгүй тохиолдолд суурь хураамж авдаггүй байсан нөхцөлийг өөрчилсөн шийдвэрийг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргахдаа 11 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэхээр шийдвэрлэсэн нь хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцээгүй буюу холбогдох хууль тогтоомж зөрчсөн нь шалгалтаар илэрч байжээ
Хэрэглэгчдэд роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын мэдээллийг тодорхой өгдөггүйн улмаас хэрэглэгч өөрийн хэрэглээний үнэн зөвийг шалгах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон. Тухайлбал хэрэглээ нь 300000 төгрөг болсон тул үйлчилгээг хязгаарласан гэх мэссежийг өгдөг боловч төлбөр бодогдоход уг мэдээллээс хэд дахин илүү төлбөр гарсан байдаг нь мөн тухайн үед шалгалтаар илэрч ШӨХТГ-аас зөрчлийг арилгахыг үүрэгдэж байжээ.
14. Мобиком компанийн 13,4 мянган Like-тай пэйж хуудсан дээр: “Мобикомын маркетингийн хэлтэсийн дарга Н.Баярбат 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Та намайг ямар ч шалтгаангүй ажлаас минь халлаа, одоо хоёр сарын цалинг минь өгөхгүй гэлээ. Би тэгвэл бас адилхан харьцаж чадна шүү.-Моби Лотто бол цэвэр хуурамч явуулга, Ланд Круйзер 200 бол бас л нэгэн луйвар, Хангалттай та нараас ажилласан цалингаа 2 сар нэхээд авч чадсангүй хангалттай” гэсэн постыг үлдээж Мобикомын булхиаг илчилж байв.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.