Эмэгтэйг зэрэмдэглэсэн этгээд “харилцан зодоон болсон” гэж мэдүүлжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 22 ・ 2

20 гаруйхан насны эмэгтэйг зэрэмдэглэсэн гэх Нийслэлийн татварын газрын тасгийн дарга Ш-ийн хэрэг олон нийтийн зэвүүцлийг ихээхэн хүргэж байна. Тэрбээр айлын тагтаар дамжин орж эмэгтэйг хутгаар хэд хэдэн удаа сийчсэн зураг олны өмнө ил болоод байгаа юм. Эмэгтэй өчигдөр хагалгаанд орсон бөгөөд 20 гаруй оёдол тавиулсан гэх.

Харин хэргийг үйлдсэн гэх Ш цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа аж. Тэрбээр цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө “харилцан зодоон болсон” гэж мэдүүлж эхэлжээ. Энэ тухай хохирогч эмэгтэй “Харилцан зодолдох ямар ч нөхцөл, боломж байхгүй. Хэргийг үнэн мөнөөр шийдэхэд иймэрхүү худал мэдээлэл болон түүний мэдүүлэг нь нөлөөлөх вий гэхээс эмээж байна. Одоогоор сэтгэлзүйн маш их дарамттай байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломж алга” гэх тайлбар өглөө.

Эх сурвалжийн мэдээлснээр тэд хоорондоо хайр сэтгэлийн холбоотой байсан гэх. Харин эмэгтэй Ш-ийг эхнэртэйг нь мэдэн салъя гэж хэлсний улмаас уг хэрэг үүдсэн гэж эх сурвалж мэдээлж байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 10 сар 23/

    Эмэгтэйчүүд, хүүхдүүд дандаа гэмт хэргийн золиос болоод байгааг дээр байгаа хууль тогтоогчид ойлгож байгаа болов уу

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 22/

    xelex vg alga iim nobshnyyd toriin baigyyllagat ajil xiixeer vaj yls ex oron sxan bolox be dee olon jileer shorond xiix xeregtei dee

    Хариулах