Ж.Батбаясгалан: Хотын дарга үндсэн хуулиас эхлээд олон хууль, тогтоомжийг зөрчсөн

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 22
Ж.Батбаясгалан:  Хотын дарга үндсэн хуулиас эхлээд олон хууль, тогтоомжийг зөрчсөн
Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ж.Батбаясгалантай ярилцлаа. 

Танай бүлгээс нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах үндэслэл, тогтоолын төслийг ИТХ-ын даргад хүргүүлээд “Хүлээж авах боломжгүй” гэж буцаасан ч олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. Дээрх үндэслэлийн талаар арай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Энэ оны аравдугаар сарын 14-ний өдөр нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг ийм үндэслэл, тогтоолын төслийг ИТХ-д өргөн барьсан. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ажлаа авснаас хойш гурван жил гурван сар буюу бүрэн эрхийн хугацааны 80 хувь нь өнгөрчихөөд байна. Энэ хугацаанд нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт ямар байна, иргэдийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлэв гэдэгт манай бүлгийн зүгээс үнэлэлт дүгнэлт өгсөн юм. Бидний дүгнэж байгаагаар нийгэм, эдийн засаг, ард иргэдийн амьдрал, амьжиргаанд чиглэсэн гол ажил, үндсэн амлалтууд нь биеллээ олсонгүй. Тэгсэн атлаа одоо бидний гарган тавьж байгаа 410 тэрбум төгрөгийн санхүүжилтийг үр дүнгүй зарцуулсан байна. Энэ бүхнийг танилцуулахаар Э.Бат-Үүл дарга их эмзэглэж байгаа. Бид энэ их мөнгийг аваад идэж уучихаж, гэмт хэрэг хийчихэж гэж хэлж ярьж байгаа юм биш. Гагцхүү 410 тэрбум төгрөгийг үргүй зарцуулсныг л гаргаж тавьж байгаа хэрэг юм. 

Түүний үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгасанметробайгуулна, нийтийн тээврийн үйлчилгээг боловсронгуй болгоно, түгжрэл бөөгнөрлийг багасгана гэхчлэн зөвхөн зорчигч тээвэртэй холбогдох заалтууд гэхэд л хэрэгжээгүй байна. Цаашилбал, “Ногоон уут”- ны хөтөлбөр, нэг наст ургамлын асуудал гээд үр өгөөжгүй олон ажлыг л хийсэн байгаа. Хамгийн гол нэг асуудал нь гэр хорооллын дахин төлөвлөлт. Гурван жилийн өмнө, хотын даргад нэр дэвшиж байхдаа, гэрийн хорооллын айл бүрийг цэвэр ус, халуун дулааны шугамтай холбоно. Тэр цагт газар чинь тэрбум төгрөгт ч хүрч болно гэхчлэн сайхан амлаж байлаа. Гэтэл өнөөдөр, гэр хорооллын 180 мянган айл өрхийн хэд нь ийм шугамд холбогдож, аятай тухтай амьдарч байгаа вэ. Хэдэн айл газраа чөлөөлснийхөө үр дүнг үзэж, паартай байранд орсон бол. Энэ бүхэн өнөөдөр тодорхой бус, бүрхэг хэвээр байсаар л байна. 

-Та түрүүнд нийтийн тээврийн талаарх амлалт нь биелээгүй байна гэж ярилаа. Үүний нэг нь рейлбусын “хувь заяа” байх. Энэ унаа одоо хаана явж байна вэ?

-УБТЗ болон нийслэлийн удирдлага ёслол төгөлдөр нээлт хийж, рейлбус хэмээх тээврийн хэрэгслийг замд нь гаргаж байсан нь саяхан. Өнөөдөр түүнд сууж үйлчлүүлэх нь байтугай бараа сураг нь ч үзэгдэж харагдахаа больсон. Харин бүр нөгөө рейлбус маань байна уу, үгүй юу гэсэн эрэл сурлын мэдээлэл заримдаа гарах боллоо. Байгаа л байх гэж найдаж байна.

-Өнөөдөр зарим нэгнийхээ цалин хөлсийг танах, хасах дээрээ тулсан нь бүтцийн өөрчлөлттэй холбоотой гэж олон хүн ярьдаг. Тэр нь мэдээж толгой нь данхайж төсвөөс цалин авдаг хүний тоо нэмэгдсэнээр тайлбарлагдана. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Улс орны эдийн засаг маш хүнд болсон өнөөгийн нөхцөлд төрийн албан хаагчдын тоог 3000- аар багасгах, төрийн өндөр албан тушаалтны цалинг 30 хувиар танах зэрэг арга хэмжээ авах тухай ярьж байна. Гэтэл 2013 оноос хойш нийслэлийн хэмжээнд төрийн албанд 2900 гаруй орон тоо нэмэгдсэний 670 орчим нь дарга, дэд дарга гэхчлэн удирдлагын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа. Энэ хугацаанд нийслэлийн өмчийн 30 гаруй байгууллага, компанийг шинээр байгуулсан байдаг. Үүнд бид шүүмжлэлтэй хандаж, олон удаа анхааруулж байсан ч олонх үл тоож байна.

-Дээрх байдлуудаас үүдээд нийслэлийн Засаг даргыг огцруулахаар тогтоолын төсөл боловсруулсан юм байна. Хууль эрх зүйн үндэслэл нь хэр бодитой юм бэ. Энэ талаар тодорхой тайлбар хэлнэ үү?

 
-Нийслэлийн Засаг даргыг огцруулах хуулийн гурван үндэслэл байна гэж бид үзсэн. Тухайлбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн тодорхой заалтыг зөрчсөн байна. Энэ нь өөрийн хүүгийн “Гранд лайн” компанид гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендерийн эрх олгосонтой холбоотой. Өөрийн хамааралбүхийэтгээдэдзахиргааны акт гаргаж өгч, баталгаажуулан гарын үсгээ зурж, тамгаа дарсан нь Ашиг сонирхлын тухай хуулийг зөрчсөн байх жишээтэй. Нөгөө талаар “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн Ерөнхийлөгчийн гаргаж тавьсан зарчим нийслэлд биеллээ олохгүй байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийслэлийн Засаг дарга нь хоёроос илүүгүй орлогчтой байх тухай заачихсан байдаг. Гэтэл Э.Бат-Үүл дарга өнөөдрийг хүртэл зургаан орлогчтой байж байна. Өөрөө ийм байгаа хүн бусдад шаардлага тавьж, “Хуулиа биелүүл” гэж хэлэх эрх бий юү. Бид энэ бүхнийг сөрөг хүчний хувьд хэлж ярих, хэлэлцэж шүүмжлэх эрхтэй. Иргэдийн эрх ашиг ч үүнийг шаардаж байна. 

-Иргэдийн эрх ашиг гэснээс үүдээд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан айл өрх маш олон байгаа нь санаанд орлоо. Энэ ажлын явц ихэнх газарт хангалтгүй байх шиг. Үүнийг хэрхэн тайлбарлах бол?

-Нийслэлийн гэр хорооллын 20 байршилд дахин төлөвлөлт хийхээр шийдвэрлэсэн шүү дээ. Мөн хугацаа нь дууссан барилгын газарт дахин барилгажилт явуулахаар журамласан. Тухайн газарт дахин төлөвлөлт, барилгажилт явуулах шийдвэр гарах бүрт манай намын бүлэг санал дүгнэлтээ өгдөг, хэлдэг. Үүнд тухайн байршилд байгаа айл өрх, иргэдийн эрхийг зөрчихгүй байх талаар анхааруулж ирсэн. Гэвч нийслэлийн ИТХ дахь АН-ынхан түүнийг ойшоож үздэггүй. Нэг талаар нийслэлийн нийт иргэдийн эрх ашгийг хамгаалж, эрүүл гайгүйхэн орчинд амьдруулахын төлөө гэж байгаа боловч дээрх 20 байршилд амьдардаг иргэдийн эрхийг ч бас бодолцох л ёстой. Тиймээс бид Хүний эрхийн үндэсний комисст ч хандсан. Өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах нутаг дэвсгэрт буй айл өрхийн газрыг нь чөлөөлүүлэхийн тулд ус цахилгаан, нийтийн үйлчилгээгээр хангахгүй гэж журамд заасан байна. Хоёр гурван үеэрээ 20-30 байтугай олон арван жил амьдарчихсан газрыг нь хүчээр булааж байна гэхэд хилсдэхгүй. 
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх