Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 22
Урлаг соёл, улс төр, спортынхон гээд олны танил хүмүүс биеэ зөв авч явах нь тэдний үүрэг. Үргэлж олны нүдэнд ил байдаг гэдэг утгаараа хойч үеийнхэн, өсвөр насныхан тэднээс үлгэр дуурайлал авч байдаг. Гэтэл манай урлаг, спортынхон архи согтууруулах ундаа сурталчлахаас гадна өөрсдөө хэтрүүлэн хэрэглэх, хэрэг төвөгт орооцолдож байгаа нь үнэхээр хэцүү асуудлуудын нэг болоод байна. Тухайлбал, Бүр хошин урлагийнхны сурталчилсан архины буянаар залуус “Маргааш ажилтай, морьтой Чингис нь дээр” гэдэг “уриатай” болоод авсан.

Хэдийгээр сурталчилгаа хийлгэж буй байгууллага их мөнгө амлаж байгаа хэдий ч сурталчлах гэж буй тэд олны танил гэдгээ ухамсарлах цаг нь болжээ. Хаана, юунд дүрээ мөнхлөх гэж байгаагаа мэддэг, бага ч гэсэн цензуртэй байж сураасай, тэд. Иргэдийг соён гэгээрүүлэх их үйлсээ умартсан урлаг соёлын оддын энэхүү “өвчин” сүүлийн үед спортын алдартнуудад халдварлаад байна. Ялангуяа амжилт гаргаж олны
Тухайлбал, монгол түмний хайртай, хүндэлж, эрхэмлэж байдаг үндэсний бөхчүүд, сүүлийн үед хүүхэд залуусын хайрыг булаасан сагсан бөмбөгийн гялазсан од Т.Санчир зэрэг эрхмүүд шар айрагны сурталчилгаанд тоглож, залуусыг буруу зүйлд уриалан дуудаад байна. Тэрбээр Гэхдээ шар айраг сурталчилж байгаа боловч өсвөр насны хүүхэд, залуус рекламыг үзэхдээ нөгөө талаас нь харж байгаа болов уу гэж найдаж байна. Сагсан бөмбөг гэдэг спортын эв нэгдэл, найрсаг харилцаа.. Спортлог байхыг уриалах ёстой хүмүүс спиртлэг бай гэж уриалаад байгаа нь ариун явдал уу.
Уг нь с. Харин ч спортоор хичээллэх нь ихэсч байгаа гэх таатай мэдээ дуулдах болоод байгаа. Гэхдээ энэ мэт . Гэсэн ч залуус согтууруулах ундаа хэрэглэн, элдэв хэрэг төвөгт орооцолдож, ирээдүйгээ хараар будаж байгаад тэдний үүрэг их, бага хэмжээгээр байгаа гэдэг нь ойлгомжтой.
Үүнтэй маргах хүн цөөн байна гэдэгт итгэлтэй байна. Уг нь . Тиймээс ч олны танил одууд маань сайн сайхан зүйлээрээ өөр хоорондоо өрсөлддөг сайн жишиг тогтоогоосой. Хүүхэд залуусыг “Спиртлэг биш спортлог амьдаръя” хэмээн уриалдаг болоосой. Өөрөөр хэлбэл, алдар цуутай тамирчид, урлагийнхан минь архи биш арай өөр зүйлийг сурталчилаасай.
www.mminfo.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.