Ахиад л өвөрмонгол залуу монголчуудаар тохуу хийчихэв үү

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 23

Өвөрмонголын харьяат Ван Жан Гу гэгч иргэнийг манай ИХШХЕГ-ын албан хаагчид дөрөв хоног дарамталж, гурав хоног байрандаа хорьсон талаарх мэдээлэл энэ долоо хоногийн сенсаци мэдээлэл болоод байна. Уг мэдээлэл цацагдсаны дараа түүнийг барьж дарамталсан таван залуусын нэг гэгдэх Г.Түмэнжаргал гэгч хэвлэлд хандан, "Өвөрмонгол эрийг бусадтай нийлж бүлэглэн заналхийлээгүй, өнгөрсөн дөрөвдүгээр сард зээлээр олгосон үнэт чулууныхаа мөнгө болох 50 сая төгрөгийг нэхэмжилж буудалд байхад нь барьж аваад ИХШХЕГ-ынханд хандаж шалгуулсан" гэх мэдээллийг өгсөн бол Өвөрмонголын иргэн Ван Жан Гу гэгч “ Тэдгээр залуус ямар ч шалтгаангүйгээр их хэмжээний мөнгө нэхэж хутга  тулган сүрдүүлснээр бүх карт дансыг маань шалгасан. Улмаар 50 сая төгрөгний өртэй гэх бичгийг бичүүлж, нотариатаар батлуулсан” гэх мэдээллийг өгөөд байгаа юм.

Тодруулбал өвөрмонгол эрийг дарамталсан гэх монгол залуу Г.Түмэнжаргал:

- Би энэ хүнд 2015 оны дөрөвдүгээр сарын 20-нд 50 сая төгрөгийн бараа зээлсэн юм. Тэрнээс хойш би удаа дараа зээлсэн мөнгөө авъя, өрөө барагдуул гэж ярьж хэлсэн боловч өдий  хүртэл өгөхгүй явсаар байгаа нь энэ.

Анх энэ хүнтэй нутгийнхаа ахаар дамжуулан танилцаж, 50 сая төгрөгийн үнэ бүхий үнэт чулуугаа сарын хугацаанд зээлээр өгсөн нь үнэн. Харамсалтай нь энэ хугацаанд зээлээ буцааж өгөөгүй төдийгүй сүүлдээ намайг залгахад утсаа салган алга болсон. Ингээд өнгөрсөн тав дахь өдөр В гэх тэр өвөрмонгол нөхрийг зочид буудалд байгааг нь мэдээд очсон юм.

Гэхдээ жолоочтойгоо хоёулханаа байсан. Ингээд аялал жуулчлалын визтэй гэж яригдаад байгаа бичиг баримтгүй өвөрмонгол хүн Монголд орж ирээд үнэт чулуу, самар авч хил гарах гэж байна гэсэн мэдээллийг би Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт утсаар өгсөн.

Харин тус газраас “Үнэхээр тийм асуудал байгаа бол наад хүнээ бие болоод сэтгэл санаанд нь ямар нэгэн хохирол учруулахгүйгээр аваад ирэх боломж байна уу. Бид визний, бичиг баримтны зөрчилтэй байгаа эсэхийг нь шалгаад тогтоогоод өгье” гэсэн.

Тэгэхээр нь би энэ В гэх хүнийг тэр өдрийн оройхон тус газарт шалгуулахаар хүргэж өгсөн нь үнэн. Харин буудалд дөрөв хоног байлгаж, дарамталсан гэдэг нь ор тас худлаа мэдээлэл юм шүү. Ингээд гурван хоногийн дараа буюу нэг дэх өдөр нь тус газраас намайг дуудаад “Энэ хүн ямар нэгэн визний зөрчилгүй байна. Тиймээс бичиг баримтыг нь өгөөд явууллаа” гэсэн” хэмээсэн бол,

Дарамтлуулсан гэх БНХАУ-ын ӨМӨЗО-ны харьяат Ван Жан Гу:

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх