Зоос банкинд 58.1 тэрбум төгрөгийн өр бий

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 24 ・ 1

 

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанд гишүүн Г.Уянгаас Монголбанкны ерөнхийлөгчид хандан илгээсэн асуулгад хариуллаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Уянга “Зоос банкийг татан буулгасан үйл ажиллагаа, хувьцаа эзэмшигчдийн хохирлыг барагдуулах ажлын явц”-ын талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд хандан асуулга тавиад байсан юм. Асуулгад Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан хариулсан. Тэрээр “Зоос” банкийг татан буулгах үйл ажиллагаа тухайн үед банкны тухай хууль тогтоомжийн хүрээнд явагдсан гэдгийг мэдэгдсэн.

 

Харин гишүүд тус банкин дээр байсан УИХ-ын гишүүдтэй холбоотой зээлийн зээл байгаа. Энэ зээлүүд эргэн төлөгдөж дуусч байгаа, эсэхийг тодруулсан юм. Энэ талаар Сангийн яамны мэргэжилтэн Н.Ариунбат “Шууд утгаараа УИХ-ын гишүүдтэй холбоотой зээл байхгүй. Харин аж ахуйн нэгж, байгууллагуудын авсан 58.1 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл бий” гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Г.Уянга “Зоос банкийг дампууруулсан. Гэхдээ хувьцаа эзэмшигчдийн хохирлыг барагдуулах талаар хийгдсэн зүйл ховор байна. Хохирлыг барагдуулъя гэвэл жижгээсээ том руу шилжих ёстой. Гэтэл одоо зөвхөн жижиг хувьцаа эзэмшигчид л хохиролтой үлдээд байна. Томчуул нь хохирлоо барагдуулсан. Энэ луйвард Монголбанк өөрөө оролцсон нь харамсалтай” гэлээ.

 

Гишүүд энэ мэтээр асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдааныг завсарлууллаа.

 

Л.Дэлгэр

 

www.eagle.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: