Гацууртын ордын “нинжа” нарыг нэр бүхий начин удирддаг гэнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 24 ・ 1

-ТЭНД БАЙГАА 300 ОРЧИМ ХҮН ӨМНӨ НЬ ЯЛ ШИЙТГЭЛ ЭДЭЛЖ БАЙСАН АЖ-

Ерөнхий сайдын өрөөнд болдог "Шийдлийн цаг” уулзалтын үеэр Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга оролцож, “Гацууртын ордод хууль бусаар нинжа нар нэвтэрч байна. Тэнд гэмт хэрэг, зөрчлийн тоо эрс нэмэгдлээ. Гацууртын аманд 24 удаа үйл ажиллагаа явуулж, гэмт хэрэг, захиргааны зөрчил гаргасан гурван мянган хүнийг хуулийн хүрээнд тараасан. Сэлэнгэ аймгийн Мандал суманд гэмт хэргийн тоо 20 орчим хувиар нэмэгдсэн нь эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байгааг илтгэж байна. Архидан согтуурах, танхайрах зэрэг зөрчил илүүтэй нэмэгдсэн. Шөнийн цагаар бөөнөөрөө, техник хэрэгсэл ашиглаж тус бүсэд нэвтрэх явдал нэлээд гарсан. Энэ байдал нь нутгийн иргэдийн тав тухыг ч алдагдуулж байна” гэсэн ноцтой мэдээлэл хийсэн юм. Мөн “Эрүүгийн гэмт хэрэгт холбогдож, удаа дараа ял шийтгэгдсэн нэр бүхий хэд хэдэн хүн тэнд очиж нүх амуудыг хуваарилах нэрийдлээр бусдыг айлган сүрдүүлж дарамталсан хэрэг гарч байгаа” хэмээсэн юм. Дээрх анхаарал татсан мэдээллийн араас нэхэн сурвалжиллаа.

ДИЙЛЭНХ НЬ ЗҮҮН ХАРААГИЙН ХОРИХ АНГИД ЯЛ ЭДЭЛЖ БАЙСАН ГЭНЭ

Тус ордод хууль бусаар алт олборлож буй “нинжа” нарыг манай нэр бүхий улсын начин цолтой бөх толгойлдог гэнэ. Түүний удирдлага дор ажилладаг хүмүүс нь рецидив гэмт хэрэгтнүүд байдаг бөгөөд тэд нүх амуудыг хуваарилах ажлыг хийдэг аж. Ухсан нүхнээс нь алтны судал гарч ирэх юм бол тэд бусдад зарах, өөрсдөө ухах эсэхээ шийддэг. Энэ хүмүүсийн дийлэнх нь хоёр, гурван удаа гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгүүлсэн. Зүүн хараагийн хорих ангид ял эдэлж байсан хүмүүс тэдэн дунд их байдаг гэнэ. Хэдийгээр энгийн иргэд байгаа ч тэд рецидивүүдийн үгнээс гардаггүй юм байна. 1800 орчим “нинжа” байгаа гэсэн мэдээлэл бий. Тэдний 300 орчим нь давтан гэмт хэрэг үйлдсэн хүмүүс аж. Гацууртын ордод “нинжа” халдлаа гэх боловч үнэндээ тэр хавийг дээрх начны удирдлага дор ажилладаг хүмүүс нь хянадаг гэдгийг албаны эх сурвалж хэлж байна.

АЙМААР НАЧНЫ СУРАГ

Энэ начин хэн болохыг бид албаны болон орон нутгийн эх сурвалжуудаас тодруулахад “Нэг начин бий. Аймаар начин, нэрийг нь хэлчих юм бол хоёр, гурван хүн дагуулж ирээд юутай хийтэй нь түйвээчихдэг. Хэн хэлснийг дор нь мэдчихдэг. Хуулийн нэгэн байгууллагад ороод “Та нар харсан юм уу. Нотлоотох” гэж хэлээд хариу ч сонсолгүй шанаадаж унагахыг нь унагаад, орсон өрөөгөө түйвээгээд гарсан түүхтэй.Тийм хэрэг хийснийх нь төлөө ямар ч арга хэмжээ аваагүй. Нөгөө хүмүүс хохироод үлдэж байсан” гэв. Өөр нэг эх сурвалж “Түүний нэрийг мэдээд хэрэггүй, цагдаагийнхан ч мэдэж байгаа атлаа дорвитой арга хэмжээ авч чаддаггүй. Манайдаа бол рецидив бөх. Түүнийг андахгүй. Улс төрийн нэг том албан тушаалтны халхавчинд байдаг. Хүргэн ах нь манай спортын нэртэй тамирчин” гэж хэлэв. Энэ мэтээр начны тухай ярьж чадаж байгаа мөртлөө түүний нэрийг хэлэх зүрх зоригтой хүн олдсонгүй. Тэр аймаар начны нэрийг хэн ч хэлж өгч чадахгүй байсан учир нэрийг нь мэдэж чадсангүй. Юутай ч аймаар л начин Гацууртын ордод хууль бусаар алт олборлож байгаа “нинжа” нарыг толгойлж, алсаас удирддаг юм байна. Сураг сонсохнээ тэр начин нутаг орондоо ч рекет гэдгээрээ алдартай гэнэ. Мандал сумын нэгэн иргэн ярихдаа “Бөхчүүд болон рецидив гэмт хэрэгтнүүд алт ухдаг болсон гэж дуулсан. Алт ухахаар очсон нутгийн иргэдийг тийшээ ойртох юм бол “бялба” нүдээд явуулчихдаг. Тийшээ ойртож очдог ч хүн байхгүй болсон. Тэд дийлэнхдээ шөнийн цагаар алт хууль бусаар олборлодог. Сум дундын цагдаагийн тасгийнхан ч өөрснөө тийшээ очихоосоо эмээдэг. Нэг начин тэр “нинжа” нарыг толгойлдог гэж дуулсан. Үүр цүүрээр хөнжлөө үүрч ирээд нүхээ ухан шороогоо зөөсөн хэвээр байгаа. Холоос дурандахад ургаа мод, ухсан нүх хоёрын аль нь болохыг тааж хэлэхэд бэрх болтол нь нүх ухсан харагдана. Яг л шатар даамны өрөг шиг ухаагүй хэсэг шаргалтаж, ухсан нь онгойж харлаж харагддаг. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: