Улаанбаатарт цас орно

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2015 10 сар 26

Улаанбаатар хотод өнөөдөр үүлэрхэг. Шөнөдөө  цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна.  Хүйтэрч шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.

Энэ сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр, 27-нд баруун зүгийн нутгийн ихэнх, төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 29-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи  27-нд ихэнх нутгаар, 28, 29-нд нутгийн зүүн секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх