АН-ынхан жаахан юм үзсэн юм шиг бай л даа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 26 ・ 3

АН-ынхан жаахан юм үзсэн юм шиг бай л даа

 

Олон нийтийн сүлжээ буюу “Твиттер” хуудсанд судалгаа авч болох нэгэн шинэ үйлчилгээ нэвтэрснээр өдгөө жиргээчид залхталаа судалгаа явуулж байна. Тэгвэл энэ үеэр хөгжилтэй ч гэх юм уу, хөгийн ч гэх юм уу нэгэн үйл явдал болсон юм. Тодруулбал, нэгэн жиргээч “2016 онд та аль намд саналаа өгөх вэ?” гэх асуулттай МАН, АН гэх хоёр хариулт бүхий судалгаа явуулсан. Энэхүү судалгааны үр дүн 48:52 болсон нь АН-ын гишүүд дэмжигчид тэр бүү хэл намын дарга нь хүртэл баяр хөөрт умбаж байгаагаа зарлаад амжив. 

Тухайлбал энэ талаар Нийслэлийн АН-аас “Цогоо гуай нь судалгаанд 52 хувиар АН яллаа” хэмээн жиргэсэн бол АН-ын дарга З.Энхболд “Санал асуулга АН-ын ялалтаар дууслаа” хэмээн жиргэж амжив. Түүгээр ч зогсохгүй АН-ынхан энэхүү судалгааг өөрийн намын албан ёсны сайт болох http://www.demparty.mn сайтад мэдээлсэн нь өдгөө жиргээчдийн хошигнолын сэдэв болоод байна. 

Тодруулбал, тус сайтад “Жиргээч Цогтгэрэл өчигдрөөс “Сонгууль болвол та аль намд саналаа өгөх вэ” гэсэн санал асуулгыг Твиттер хэрэглэгчдийн дунд явууллаа. Бүтэн нэг хоног үргэлжилсэн энэ санал асуулгад оролцсон жиргээчдийн 52 хувь нь АН-д санал өгнө гэсэн бол 48 хувь нь МАН-д санал өгнө гэжээ. Ямартай ч 2012 оны сонгуульд ялалт байгуулж олонх болж, бүтээн байгуулалтын ажлыг орон даяар хийж чадсан АН-д иргэд итгэл хүлээлгэж байгаа нь энэ санал асуулгын дүнгээс харагдаж байна” хэмээн мэдээлсэн байна. 
 
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 
 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • zochin / 2015 10 сар 27/

    bulgani bayan agt sumin an namavilgach aluurchin yanhan

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 26/

    AN turd garaad saihan bolgono gej ta nar bodvuu hujaagiin daalgavraar garaad gereegee amjilttai hiij duusaj bna ta nar bitgii gorid yu ch ta nart uldeehgui

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 26/

    АН гарч ирхээр улс орон дампууралд орох юм яагаад гэдэгээ эргэж нэг хараасй

    Хариулах