Аль нь чухал вэ...Соёлын төв & Эмнэлэг

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 26 ・ 1

 

-Соёлын төвд барихад 10.9 тэрбум, эмнэлэг барихад 4.6 тэрбум төгрөг төсөвлөжээ-

 

Монгол Улсад Соёлын төвүүд хэрэгтэй юу, эсвэл шинэ эмнэлэг хэрэгтэй юу. Хэн нь ч гэсэн энэ асуултад эмнэлэг хэрэгтэй гэж хариулах байх. Мэдээж Монгол Улсад эмнэлэг, сургууль, цэцэрлэг дутагдалтай байна. Тийм учраас хэчнээн эдийн засгийн хүндрэл, хямралтай байсан ч төр эмнэлэг, сургууль шинээр барихад гар татахгүй байх ёстой.

 

Тэгвэл 2016 оны төсөвт шинээр 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн. Сангийн сайдын хэлснээр энэ нь “Хүндрэл, хямралтай байсан ч заавал хийх ёстой хөрөнгө оруулалт” юм. Гэхдээ 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг задлаад үзвэл жишээ нь шинээр дөрвөн суманд соёлын төв барихад 10.9 тэрбум төгрөг, шинээр эмнэлэг барихад 4.6 тэрбум төгрөг төсөвлөжээ.

 

Тодруулбал, Архангай аймгийн Цэцэрлэг суманд шинээр 240 суудалтай соёлын төв барихад 1.6 тэрбум төгрөг төсөвлөснөөс 2016 онд 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийх нь. Мөн Архангай аймгийн Хотонт суманд 400 суудалтай Соёлын төв барихад ирэх онд 1.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. Увс аймгийн Зүүнговь суманд Соёл хүмүүжлийн төв барихад 3 тэрбумыг, Ховд аймгийн Дөргөн суманд Соёлын төв барихад 1.2 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ.

 

Тэгвэл шинээр эмнэлэг барих төсөв ямар байна вэ. 2016 оны төсвөөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд шинэ эмнэлгийн барилга барихад 1.4 тэрбум, Дархан-Уул аймгий Дархан сумын 13 дугаар багт төрөх эмнэлгийн барилга барихад 1.6 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа юм.

 

Мөн БНСУ-ын Засгий газрын зээлээр хэрэгжиж буй Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төслийн Монголын талын хөрөнгөд 2 тэрбум төгрөг төсөвлөөд байна.

Юун түрүүнд шинээр барих эмнэлгийн барилга ердөө хоёрхон байгаа гэдгийг онцолъё. Харин соёлын төвийг дөрвөн газарт шинээр барих нь. Мэдээж суманд соёлын төвийн барилга барьж болно. Тэнд амьдарч байгаа хүмүүст соёлын үйлчилгээ хэрэггүй гэж хэлэхгүй.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: