Малчны зээлийн хүүг бууруулах боломжтой юу?

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 27 ・ 3

Малчны  зээлийн хүүг бууруулах  боломж эрэлхийлэх тухай асуудал улстөрийн намуудын эмзэг сэдэв болчихоод буй. Арилжааны банкуудын зээлийн системд өөрчлөлт хийснээр зохицуулагдах уг асуудал  өмнө нь яригдсаар ирсэн ч тодорхой шийдэлгүй хүрч чадалгүй өнөөг хүрч байна. 

Өнгөрсөн оны байдлаар 73.900 малчин  53 тэрбумын малчны зээлтэй байгаа гэх тооцоолол гарчээ. Энэ нь нийт малчдын 60 ба түүнээс дээш хувь нь малаа барьцаалан арилжааны банкнаас зээл авсныг илтгэсэн үзүүлэлт.

Үлдсэн 40 орчим хувьд малынхаа ашиг шимийг хангалттай түвшинд хүртдэг мянгатууд ба нөгөө талд зээл авах боломжгүй цөөн тооны малтай айл өрхүүд багтаж байна. Өөрөөр хэлбэл, малын тоо нь зээлэнд хамрагдах шаардлагад нийцсэн дундаж амьдралтай малчид нэлэнхүйдээ зээл авсан гэсэн үг юм.

Малчдын төлдөг зээлийн хүү нь сарын 2.6-2.8 буюу жилдээ 31-35 хувь.  Гэтэл цалингийн зээлийн хүү 1.4 ба түүнээс бага тоонд хэлбэлзэж байгаа юм.  Монгол орны өнцөг булан бүрт салбар нэгжтэй гэдэг утгаар нь малчдын дийлэнх хувь нь  ХААН банкнаас зээлээ авдаг гэх судалгаа бий. Бэлэн мөнгөний хэрэгцээгээ хангахыг зорьсон малчид банкны хатуу шаардлагад нугардаг ч яаж ийгээд зээл гарч л байвал болоо гэж үздгээ ч нуудаггүй. Ийм маягаар ХААН банк л гэхэд 2001 оноос хойш тасралтгүй 14 жил  малчны зээлийг олгож байна. Аирлжааны банкууд жил бүр малчны зээлийн үлдэгдэл бланстай тайлангаа нэгтгэдэг нь одоо нэгэнт хэвийн үзэгдэл болчихсон. 

Малчдын мал  байгалийн болзошгүй аюулд үрэгдсэн, төлөх чадамжгүй болсон тохиолдолд шууд шүүхийн байгууллагад шилжинэ. Зээлийн  хугацаа хэтэрсэн тохиолдолд банк малчдын малыг хураан авч, хохирлоо барагдуулах бүрэн эрхтэй.

Чухам тиймээс л “Малчид банкны мал хариулж байгаа” гэх үг дэлгэрсэн хэрэг. Малчид зээлээ хаврын ноолуураараа төлдөг ганцхан аргатай. Ноолуурын үнэ хямд байгаа жилүүдэд малчид зээлээ дарж чадахгүйд хүрдэг байна. Арайхийж дарсан нэг нь идэх уух, ахуйн бусад хэрэглээгээ  хангахын тулд дахин зээл авдаг.

Өөрөөр хэлбэл, малчид хаврын ноолуураас дараа хаврын ноолуур хүртэл арилжааны банкны зээлээр  амьдралаа аргацааж байна. Тодруулж хэлбэл, жилдээ ганцхан удаа бэлэн мөнгөний бараа хардаг малчид зээлээс зээлийн хооронд банкны мал хариулдаг тогтолцоонд шилжиж.

 

үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • ммм / 2015 10 сар 27/

    малчид 1төг татварт ,эрүүл мэнд,нийгэмийн даатгалд төлдөггүй

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 27/

    Malchidin amidral ih hvnd bga shv buuruulah ni zob shvv

    Хариулах
  • Батхүү / 2015 10 сар 27/

    Юун малчны зээлийн хүү бууруулах тэтгэвэрийн хөгшидөө чадахгүй байж хувийн аж ахуйтан ч яамай байна аа

    Хариулах