Монгол минь дампуурлаа зарлахын босгон дээр

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 27 ・ 3

Монголыг минь хар vvл бvрхлээ. Энэ, их єрийн хар vvл, ядарсан ард тvмнийг минь бєхийлгєж, тусгаар тогтнолд маань заналхийлж эхлэлээ. Монгол Улс тvvхэндээ байгаагvй, нэрий нь хэлж, тоогий нь уншиж чадахгvй их єрєнд гурван жил гаруйхан хугацааны дотор уналаа. Н.Алтанхуяг, З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Э.Бат-Vvл… тэргvvтэй хvмvvс 22 тэрбум ам.долларын єртэй болгоод, одоо сонгуулийн ємнє 25 тэрбумд хvргэх гэж яарч байгаа гэнэ. Судлаачдын vзэж байгаагаар энэ их єрийг монголчууд 50-60 жилийн дотор тєлж барах уу, vгvй юу гэдэг дээрээ тулаад байна. Бидэнд vvнээс хоёрхон кг махны vнэ єгсєн. Бусдыг нь дээгvvрээ, эрх мэдэлтнvvд хуваагаад хvртчихсэн. Монгол Улс валютын (ам. доллар) тэрбумтан 36, тєгрєгийн тэрбумтан хоёр зуу гаруйтай болж гэнэ. Тэднийг л би “ 300 луйварчин” гэж нэрлэж байгаа юм. Улсаа барьцаалж авсан энэ их валютаар Монголын хєгжилд юу нэмэрлэв гэхээр аймгуудыг холбосон хэдэн хар зам, Улаанбаатар хотын замын хэдэн уулзвар, баячуудын хэдэн тансаг хорооллыг зааж байгаа. Больж vз.

Ийм хэмжээний ажлыг чинь манай тvрvvчийн удирдлагууд тєсвийн хэдэн тєгрєгєєрєє хийж бvтээгээд ирсэн юм. Улсаа барьцаалсан энэ их єрийг нам дамнасан хэдэн эрх мэдэлтэн, тэдний ах дvv, хамаатан садан, танил талынхан л хvvдийлсэн. Єнєєдєр тэд дотооддоо тєдийгvй, гадаад улс орнуудын хамгийн сайхан нутаг газруудад, хот гэмээр орд харшаа сvндэрлvvлээд байгаа нь нууц биш. Баттай эх сурвалжуудын мэдээлж байгаагаар гадаадад гаргасан их хєрєнгийг С.Баярцогт, Н.Энхбаяр, С.Баяр нарын хvмvvс манлайлж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслэлvvдээр тодорхой баримтаар дэлгэн тавьсан боловч намуудын болон хууль хяналтын байгууллагуудын нууц хуйвалдааныхан (мафи) шалгаж чадсангvй єнєєдрийг хvрэв. Єнєєдєр монголын ард тvмнийг сєхрvvлж , Чингисийн монгол тєрийг мєхєєж, улс орны маань тусгаар тогтнолд заналхийлж байгаа арван нэгэн баримтыг ард тvмэндээ хvргэе гэсэн юм.

НЭГ: Монголын асуудлыг монголын ард тvмэн биш, гадныхантай нууцаар сvлбээлсэн хэсэг бvлэг хvн гадаадад шийддэг боллоо. Би энэ хvмvvсийг эх орноосоо урвагчид гэж vзэж байгаа. Монголын хувь заяаг Вашингтон, Лондон, Парис, Дубай, Бээжин, Сєvлд … шийдэх боллоо. Ерєнхий сайд Ч.Сайханбилэг долоохон хоногийн дотор долоон тэрбум ам. долларын єрєнд унагаалаа. Энэ их єрний цаана улс орон, газар нутгаа барьцаалсан, эсвэл худалдсан, 99 жилээр тvрээсэлсэн нууц хуйвалдаанууд явж байгаа. Єнєєдєр “Барууны орнууд” Англи Америкт Оюутолгойнхоо орд газрыг (дэлхийд ийм орд хоёрхон байдаг юм гэнэ билээ) Ємнєговь аймгийн газар нутагтай єгчихлєє. Говийн хэдэн аймгийг дамнасан ураны их ордтой газар нутгийг Францын “Арево” компанид “бэлэглэчихлээ”.

Монголын дархан цаазат газар нутаг оролцсон Халхын гол орчмын хамгийн vржил шимтэй 500 га газар нутгаа Ази дахь, Барууны ганц тvшиц газар болох Ємнєд Солонгост “Чєлєєт бvс” нэрийн доор єгєхєєр болчихож. Бvр болиод хойморын ганц шvтээн Ноён уулаа хvртэл гадныханд єгєхєєр завдсан нь ард тvмний хvчтэй эсэргvvцэлтэй тулгаран тvр зогсоод байгаа. Энэ мэтчлэн, газар нутгаа сорчлон гадныханд худалдаж, бэлэглэж, тvрээслэж олсон ашиг хаагуур оров? Цєєн хэдэн хvний халаасанд орсон гэхэд хилсдэхгvй. Бидний эцэг дээдэс энэ нутаг усаа хєлс цусаараа хамгаалан “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бvv єг” хэмээн тэмцэж байсан бол єнєєдрийн тєр засгийн удирдагчид “Бурхан” байтугай “буг”–тай нийлээд худалдчихлаа. Иймээс “Vндсэн хуулийн бус аргаар тєр засгийн эрхийг булааж авсан” З.Энхболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын гараас тєрийн алтан тамгаа салгаж авъя хэмээн ард тvмэн шаардаад байгаа юм.

ХОЁР: Монгол маань, гадаадын тагнуул туршуул vvрлэсэн газар нутаг боллоо.
Та бvхэн нэг зvйлийг санаж байгаа байх. “Саусгоби сэндс” компаны ажилтан Ж.Капла тэргvvтэй бvлэг хvмvvс Монгол Улсад тєлєх ёстой 35.2 тэрбум тєгрєгийн татвараас зайлсхийсэн хэргээр ял шийтгvvлээд байж билээ. Ж.Каплаг шоронд байхад нь Улаанбаатар хотын засаг дарга Э.Бат-Vvл эргэж очин хvндэтгэл vзvvлээд “Америкийн иргэнийг хорьж болохгvй” хэмээн мэдэгдэл хийж байсан. Дараахан нь Монгол улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж эрх мэдлээ ашиглан, Монгол Улсын хэд хэдэн хуулийн заалтыг зєрчин Ж.Каплад уучлал vзvvлэн суллаад явуулчихсан. 35.2 тэрбум тєгрєгийн хохирлыг нь ч тєлvvлэлгvй санд мэнд гадагшаа гаргаж байгаа юм. Барууны эзэд нь: “Гадаадын зарим бизнес эрхлэгчийн хилээр гарах эрхийг хязгаарласны улмаас бусад олон ажил хэрэгч хvмvvс Монгол руу зорчих болон Монголд бизнес эрхлэхээс татгалзаад байгаа vед энэхvv уучлалыг vзvvллээ” .. гэж хєхvvлэн дэмжиж байсан. Монголын хууль ч хамаагvй болсон. Америкийн дохио зангаагаар л явж байгаа нь энэ. Хvмvvс “Энэ Ж.Капла гэдэг чинь Барууныхаас монголд тавьсан эдийн засгийн алуурчдын гол толгойлогч байсан юм билээ” гэж шивнэлддэг.

Сvvлийн vед бас нэг асуудал босч ирлээ. Ерєнхийлєгчийн тамгын газар ажиллаж байсан гэх М.Батчимэг гэх эмэгтэй гэв гэнэт УИХ-ын гишvvн болоод гарч ирсэн. Ардчилсан намын нэрсийн жагсаалт гэгчийн 10-т бичигдсэн. Тэгтэл саяхан М.Батчимэгийн зєвлєх нь Ерєнхийлєгчийн тамгын газар ажиллаж байсан гадаадын тагнуул хэмээн 16 жилийн хорих ялаар шийтгvvлчихлээ. Энэ талаар хvмvvс “Гадаадын тагнуул зєвлєхтэй М.Батчимэг єєрєє ч тагнуул байхыг vгvйсгэх аргагvй. Ерєнхийлєгчийн тамгын газраас эхлэн шалгах хэрэгтэй” гэж байна. Бvх эрх мэдэл, гар ганзага нэгтэй цєєн хэдэн хvний гарт тєвлєрсєн єнєєдєр ч, vгvй байх л даа. Энэ тєр засаг солигдож л таарна. Тэр vед магадгvй юм. Заримдаа “Энэ дээгvvр чинь гадаадын тагнуул, хєлсний этгээдvvд vvрлэчихээд, хорлон сvйтгэх ажиллагаа явуулан, манай эдийн засгийг сульдаагаад байгаа биш байгаа даа” гэж ч бодогдох боллоо. Дорноговьд болсон нэг уулзалтаас хvмvvс над Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржид дамжуулж єгєєрэй гэж нэгэн vг дайсан. Тvvнийг нэмэж хасалгvй дамжуулъя. “Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж та, тvрvv улсын нууц задруулсан хэрэгтээ Н.Энхбаяртай хуйвалдаад уснаас цэвэр гарсан. Одоо Ерєнхийлєгчийн тамгын газартаа гадаадын тагнуул орогнуулсан хэрэгтээ хариуцлага хvлээхгvй гэж vv” гэсэн юм.

ГУРАВ: Єнєєдєр эрх баригч нам, тєрийн бvх эрх мэдэл Зандаахvvгийн Энхболд гэгч хvний гарт тєвлєрсєн. Яг л Х.Чойбалсангийн, Ю.Цэдэнбалын vеийнх шиг. Тэгээд яалаа, ард тvмэн санаж байгаа байх. Энэ хvнд, хийж чаддаг нэг “дархан мэх” бий. Тєрийн ємчийг vнэгvйдvvлж, дампууруулж, тартагт нь тулгаж байгаад хувьчлал нэрээр хуваагаад авчихдаг явдал. Тєрийг ємчгvй болгон, гарыг нь мухарлаж санаа нь амардаг хvн. Анх Тєрийн ємчийн хорооны дарга байхдаа Монголын хэдэн сор vйлдвэрийг vнэгvйдvvлж, єєрсдийнхєє намын хамаатан садан, найз нєхдєє тэрбумтнууд болгосныг Монголын ард тvмэн мартаагvй байгаа. Тэр, хайр ивээлийг нь хvртсэн баячуудаараа тvшvvлж дэмжvvлэн зvтгэсээр , єнєєдєр “оргил дээд” сэнтийд заларч сууна.

Хvний хомхой сэтгэл гэдэг ханадаггvй юм байна. Єнєєдєр эрх мэдэлтэй байгаа дээрээ Монголын тєрєєс, vлдсэн жаахан хєрєнгийг нь хувааж авахаар ханцуй шамлан орлоо. Энэ луйврыг эсэргvvцсэн шудрага vнэнч Д.Цогтбаатарыг Тєрийн ємчийн хорооноос зайлуулан, єєрсдийнхєє хvнийг оронд нь тавьж байгаад хийж байна. Тємєр зам л гэнэ. Цахилгаан станцууд л гэнэ. Авиа компаниуд л гэнэ. Эмнэлэг, сургуулийн барилга байшин л гэнэ. З.Энхболд зєвшєєрлийг нь єгч, Э.Бат-Vvл нарын хэсэг нєхєд бужигнуулж байгаа нь энэ. Уул нь аль ч улс орны тєрд зайлшгvй чухал ємч байдаг. Тvvгээрээ хvчирхэг байдаг. Сонгуулийн ємнє амжиж, єєрийнхнийхээ гарыг цайлгах гээд байгаа энэ обьектууд бол ард тvмний маань олон арван жил хурааж хумьсан хєрєнгє юм. Уул нь сєрєг хvчин, иргэний нийгмийнхэн, Монгол тєрийн энэ их ємч хєрєнгийг хэрхэн vнэгvйдvvлж, хэндээ, хэдэн тєгрєгєєр єгєв гэдгийг нарийн тооцоолж ард тvмэндээ мэдээлж байх учиртай юм. Яг тvvн дээрээ очихоор нууцаар хувь хvртээчихдэг учир дуугарахгvй байна.

ДЄРЄВ: Бvлэглэлvvд Монголын хєрєнгє мєнгийг хувааж идчихээд “Эдийн засгийн хямрал” гэх зохиомол зvйл гаргаж ирсэн. Алт эрдэнэсээр дvvрэн нэг сая 500 мянган квадрат км газар нутагтай, 60 сая толгой малтай, боловсрол эрvvл мэндээрээ дэлхийд дээгvvр бичигддэг гуравхан сая ард тvмэн “Эдийн засгийн хямрал”-д єртєєд бvсээ чангалж, зарим нь бvслэхээрээ тасарч байна гэхэд хэн итгэх юм бэ? 2012 оны сонгуулиар “Тєр засгийн эрхийг vндсэн хуулийн бус аргаар булааж авсан” цєєн хэдэн хvн, тухайлвал З.Энхболд , Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг, Р.Гончигдорж нарын бvлэглэл л ийм байдалд хvргэчихээд байгаа. Энэ бичсэн зvйлээ би тодруулъя. Одоо дагаж мєрдєгдєж байгаа Vндсэн хуулийн гуравдугаар бvлгийн “Монгол Улсын их хурал” гэсний,хорин нэгдvгээр зvйлийн 2-т: УИХ-ын гишvvнийг Монгол Улсын сонгуулийн эрх бvхий иргэд нийтээрээ, чєлєєтэй , шууд сонгох эрхийн vндсэн дээр саналаа нууцаар гаргаж дєрвєн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн байгаа.

Тэгвэл бид энэ хvмvvсийг “шууд” сонгож чадсан уу? Vгvй. Эд нар чинь нэрээ ил биччихээд, ард тvмний саналыг авалгvй УИХ-д ороод ирсэн хvмvvс. Тэр битгий хэл шууд, нууц сонгогдсон гишvvдийнхээ “толгой дээгvvр харайгаад” хуйвалдааны журмаар тєр засгийн эрхийг булааж авсан хvмvvс. Тэгээд л, улс орон, ард тvмнийхээ эрх ашгаас урван гадныханд, тэр дундаа “Барууныханд” vйлчилж эхлэсэн дээ. Эзэн богд Чингисийнхээ нэрийг барьж, улс орноо барьцаанд тавин “Чингис” бондоос эхлэн єр тавьж эхлэсэн. Дэлхийн хичнээн орноос єр тавив. Ард тvмэн нь манайтай адилхан єлсгєлєнд нэрвэгдээд байгаа Энэтхэгээс хvртэл асар их ам.доллар салгасан.
Ичих нь яанаа! Тэхэд Энэтхэгчvvд Монголд мєнгє єгсєн тєрийн тэргvvнийхээ эсрэг босон тэмцэж байх жишээтэй. Энэ хэдэн хvн Чингисийн Монголын нэрийг дэлхийд хєєдєж, буртаглаад дуусгаж байна. Хэрвээ эдийн засгийн хямрал болчихоод байгаа бол, гадна дотны нєлєє хайх хэрэггvй, энэ хэдэн олигархиуд л хямраасан.

ТАВ: Саяхан улстєрчдийн дунд судалгаа явуулж хамгийн єєдгvй хvмvvсийг нь Ц.Элбэгдорж, Э.Бат-Vvл нар маналайлсан байна билээ. Бие биенээ магтаж дєвийлгєж байдаг энэ хоёр хvнээс энэ удаад Э.Бат-Vvлийн талаар хэдэн vг хэлмээр байна. Мєн ч сайхан зvйл амлаж, сайхан инээмсэглэлээр хуурч гарч ирсэн дээ. Иргэдийн хашаа байшинг “хаус хороолол” болгоод шугам сvлжээнд холбочихно гэсэн, хаа байна? Хотын тєвд барилга байшин нэмэж бариулахгvй, зах руу нь тэлж хєгжvvлнэ гэсэн, хаа байна? Утаагvй Улаанбаатар болгоно гэсэн , хаа байна? 18 км метро барьчихна гэсэн , хаа байна? Ер нь Э.Бат-Vvлийн амлалтаас биелэсэн зvйл бий гэж vv! Хотын даргын сэнтийд заларсныхаа маргаашнаас л, хувийн ємч рvv дайн зарласан. Хотын тєвийн сул чєлєєтэй газар бvхнийг танил талынхаа барилга байшин хашаагаар хааж, зам талбайг бєглєсєн. Тэгэнгvvтээ ачдаг машин, тvгждэг техник оруулж ирээд хэдэн ядарсан жолоочоо яаж дарамтлав. Хотын иргэдийн амь амьдрал хамаагаа алдсан.
“Мєнгє цагаан, нvд улаан” гэгч зарчмаар, хотын иргэдээ бєхийлгєж, бvр тушчихаад байгаа. Vvний жишээ болгож “Ухаалаг автобус”, “Ухаалаг карт”-ны талаар хэдэн vг хэлэхгvй бол алдас болно. Уул нь манай vе vеийн удирдлагууд, хотын иргэдийнхээ тєлєє санаа тавьж, нийтийн тээврийг ямар сайхан болголоо. Єнєєдєр Улаанбаатар хотын хvндтэй дарга нар Д.Цэдэв, Д.Мєнхжаргал, Ц.Баасанжав, М.Энхболд, Г.Мєнхбаяр… нарын зэрэг хvмvvс бvгд амьд сэрvvн байгаа. Тэдний хийж бvтээсэн бvхнийг Э.Бат-Vvл, Д.Баттулга, Н.Гантємєр нар гуравхан жилийн дотор баллуурдаж байгааг хараад элэг эмтрэх юм.

 

үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • 11-11 / 2015 10 сар 28/

    Муу талаас сайхан бичжээ, Дараа сайн талаас нь Иймэрхүү маягаар нэгтгэн бичээж,

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 27/

    Zov helsen baina. Ene uls tord bugssen hogshin togoltseg nuud odoo boliosoi. Hed nasalna gej ingej or tavij ooriigoo bolgooj amdrakh geed baigaa um? Oorsdinhon huuhduud bas orond, tednii ur ach bas orond, deerees n ugaasaa Mongol ulsuud.. myanga gadagshaa garch amdraad nuur n deer Mongol geed bichee

    Хариулах
  • Батхүү / 2015 10 сар 27/

    АН зарим эрмүүд 1,2 тэрбум төгрөгөөр уулзвар зассан үүнийг ард түмэн 2017 оноос эргэн төлнө болж л байгаа юм байхдаа

    Хариулах