ШЕЗ-ийн даргын ондоо үг ба шүүгч нар хэдэн төгрөгийн цалинтай вэ?

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 27 ・ 1

 

Ирэх оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар бууруулж тусгах саналыг Засгийн газраас оруулсан. Хямралыг сөрөх энэ бодлого шүүгч нарт таалагдсангүй бололтой. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж өчигдөр тун ууртай мэдэгдэл хийлээ. Тэрээр “...Шүүгч нарын одоогийн цалин 2.7-3.3 сая төгрөг байгаа. Хууль батлагдвал энэ цалин 44-63 хувиар буурна. Энэ нь шүүхийн байгууллага гүйцэтгэх засаглалын хараат болох, засаглалын тэнцвэр алдагдах эхлэлийг тавина” гэлээ.

Ингэхдээ шүүгч нарын одоо авч байгаа цалингийн хэмжээг сэтгүүлчдэд хүснэгтээр үзүүлсэн юм. Үүнд нь шүүгч нар 2.7-3.3 сая төгрөгийн цалин авдаг гэжээ.

Гэтэл Н.Лүндэндорж дарга 2013 онд “Монцамэ” агентлагт өгсөн ярилцлагадаа ШЕЗ-ийн хуралдаанаар хэлэлцэж шүүгч нарын цалинг тогтоосон гээд “...Бид шүүгч нарынхаа цалинг анх удаа 3.7-4.5 сая төгрөгийн хооронд тогтоолоо. Цаашлаад энэ цалин дахин хоёр зүйлээр нэмэгдэнэ. Тодруулбал, ажилласан таван жил тутамдаа шүүгч нар хоёр хувийн нэмэгдэл авна. Үүнээс гадна 2013 онд багтааж бид бүх шүүгчийнхээ мэргэжлийн үйл ажиллагааны төвшинг тогтооно. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • 11-11 / 2015 10 сар 28/

    Лү даргын бухимдал зөв ш дээ, Цалин хасахаар дагаад авдаг авилгын хувь хэмжээ багасна. Их цалинтай ч бага цалинтай ч адилхан Мөнгөтэй хүнд, улс төрийн хамгаалалтай эрх тушаалтанд зөөлхөн ханддаг хуульчид байна лээ шүү. татвар төлөгчдийн мөнгийг хэмнэсэн зөв байх аа.

    Хариулах