Улаанбаатарт 3-5 градус хүйтэн байна

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2015 10 сар 28

Малчид, тэвээрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн  баруун өмнөд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.


2015 оны 10 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, Баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, өмнө зүгийн нутгийн баруун хэсгээр  цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй,  цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар  хойноос секундэд 7-12 метр, Төв, зүүн зүгийн  нутгаар явган шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халхголын саваар 4-9 градус хүйтэн, Говийн нутгийн өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан,  бусад нутгаар 1-6 градус хүйтэн  байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 3-5 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх