Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 10 сар 23
Монгол Улсын Урлагийн Гавьяат Зутгэлтэн, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны шагналт, Пентатоник наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолтын 16 дахь жилийн нээлт өчигдөр боллоо.
Рок попынхны нэгдсэн баяр болон жил бүр уламжлагдан зохион байгуулагддаг тус тоглолт үзэгчдийн хязгааргүй үргэлжлэх алга ташилтын дор гайхалтай болсон бөгөөд тоглолтонд МУГЖ Ариунаа, МУГЖ Зууны манлай поп хатагтай Б.Сарантуяа, МУГЖ Х.Лхагвасүрэн, ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин Б.Амархүү, Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, МУСТА Д.Отгонжаргал, Sweeytmotion хамтлаг, “Гурван охин хамтлаг”, "Моtive" хамтлагийн дуучин Т.Ганбаатар, ОХУ-ын дуучин Влада Комлева, "Universe best songs" наадмын Гран При шагналтан Ч.Цэлмүүн, “Best of the best" наадмын Гран При шагналт дуучин А.Хишигдалай, Улсын Филармоний гоцлол дуучин “Universe best songs” наадмын шилдэг оролцогч П.Өнөржаргал, СТА дуучин Т.Амина, “univers best songs” наадмын шилдэг оролцог Ч.Очгэрэл, Ариунзул, мөн МУСГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар, МУГЖ Уранчимэг, СТА жүжигчин Э.Гантулга, СТА хөтлөгч П.Одгэрэл, Улсын Филармоний “Баян- Монгол” чуулга, ҮДБЭЧ бүрэн бүрэлдэхүүнээрээ, Бүжгийн “Аймар” продакшн нар оролцсон юм.
Дашрамд дуулгахад өнгөрсөн жилүүдийн тоглолт нь кино, жүжгийн дуу ихэвчлэн дуулагддаг байсан бол энэ жилийнх нь хөгжмийн бүтээлүүд түлхүү тоглогдсоноороо онцлог. Түүнчлэн хөгжмийн зохиолчийн шинээр гаргасан бүтээлүүд эгшиглэж үзэгчдийн талархлыг хүлээлээ. Ийнхүү “Миний дуунууд-2014” тоглолт өнөөдөр маргааш хоёр буюу 24,25-нд дахин тоглолт болно.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.