Улаанбаатарт 2 хэм хүйтэн байна

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2015 11 сар 06

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.

Энэ сарын 7-11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр: 7-нд  төв болон говийн нутгийн зарим газраар, 8-нд зүүн зүгийн  нутгаар, 9-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 10-нд төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи  8-нд Алтайн уулсаар секундэд түр зуур 18-20 метр, 9-нд зарим газраар, 10-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 10-нд  ихэнх нутгаар хүйтэрнэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх