Ц.Ариунбаяр: Хятадаас орж ирсэн ногоог ихээр хэрэглэж байгаа нь үргүйдэл үүсгэх хүчин зүйл болж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 06

 

"Цэ-Пү" эрчүүдийн эмнэлгийн эрэгтэйчүүдийн эмч Ц.Ариунбаяртай ярилцлаа.  

-Сүүлийн жилүүдэд үргүйдлийн талаар их ярих боллоо. Уг асуудлыг ихэвчлэн эмэгтэй хүнтэй холбож ойлгоод байх шиг.  Энэ талаар яриагаа эхэлье? 

-Эрчүүд  өөрсдийгөө үргүйдэлтэй гэдгээ мэдэхгүй яваад байх хандлага бий. Гэхдээ энэ нь тэдний буруу биш. Учир нь эмэгтэй хүмүүст л үргүйдлийн асуудал тулгардаг мэтээр нийгэмд хүлээж авдаг.  Олон нийтийн цахим хуудас, эмнэлгийн байгууллагууд нь зөвхөн эмэгтэйчүүдийг чухалчилж  яриад байхад аргагүй шүү дээ. Анзаарвал эмнэлгийн сурталчилгаа, үйлчилгээ голдуу эмэгтэй хүн рүү чиглэсэн байдаг.   Хамгийн гол нь эрчүүдийн үргүйдэл бусад асуудлын талаар ярьж, бичээд  сайт, олон нийтийн цахим сүлжээнд байршуулаад байхад л анхаарч байгаа нь тун ховор байна. Үргүйдэл бол эмэгтэй хүний асуудал биш. Эмэгтэй хүнд ямар хүчин зүйл нөлөөлж байгааг нь судлахгүйгээр, зүгээр л эмчлээд байдаг. Үр дүн багатай, цаг хугацаа ч алдана. Тиймээс гэр бүлийн хоёрыг хоёуланг нь шинжилгээнд хамруулах хэрэгтэй. Үүнийг ойлгож,  үйл ажиллагаандаа тусгадаг эмнэлгийн байгууллага бараг байхгүй гэхэд хилсдэхгүй ээ. 

-Үргүйдлийг олдмол болон анхдагч буюу төрөлхийн гэж ангилдаг юм байна.  Олдмол үргүйдэл үүсэх үндсэн шалтгаан нь юу байна вэ?

-Ер нь төрөлхийн, олдмол үргүйдэл аль аль нь орчноос шууд хамааралтай. Бухимдал, ажлын ачаалал, архи тамхины зохисгүй хэрэглээ гэх мэтээр. Бас л Улаанбаатарынхаа утаанд л буруу өгөх гээд байна л даа. Хүхрийн хий бүр маш их нөлөө үзүүлдэг болох нь судалгаагаар нотлогдсон. Хамгийн гол нь үргүйдэл үүсэх үндсэн шалтгаануудыг мэдэхгүй, мэдсэн ч тоодоггүй байдал нь даамжирчихсан. 

-Эрчүүдийн үргүйдэл үүсгэх, эр бэлгийн эсийг цөөлдөг хүчин зүйлийг дурьдаад байвал их. Ер нь эмнэлэгт ирж байгаа эмчлүүлэгсдийн  ихэнх нь ямар оноштой байна вэ? 

-Түрүү булчирхайн үрэвсэлтэй байна гэх оноштой хүн их байна.  Түрүү булчирхайн үрэвслээс болоод үрийн шингэний чанар мууддаг юм байж. Үүний үндсэн шалтгааныг нь тодруулах нь чухал. Үрийн шингэн гэдэг чинь дөрвөн эрхтний  нийлбэр шингэн шүү дээ. Эдгээр шингэнийг бүрэлдүүлдэг нэгэн хэсэг, эр бэлгийн эсийн үр тогтоох чадварыг нөхцөлдүүлдэг  зүйлийг  түрүү булчирхайн шүүрэл гээд байгаа юм. Хамгийн гол эсийг тэжээж, идэвхжүүлдэг эрхтэн бол түрүү булчирхай  гэж ойлгоход  болно.  Шилэн хорготой загас байлаа гэж бодъё. Тэр загасыг тэжээх, амьд байх нөхцлийг юу бүрдүүлэх вэ.Мэдээж ус. Тэгэхдээ цэвэр.  Загасны тэжээгддэг ус нь бохирдвол тэр загас үхэх буюу чанар нь мууддаг.  Эр хүний түрүү булчирхай яг л ийм. Нэг үгээр хэлбэл,  эр бэлгийн эсийн аюулгүй өсөх, идэвхжих орчин,  гэр орон нь түрүү булчирхай. Түрүү булчирхайн 90 гаруй хувийг ус эзэлдэг. Энэхүү усанд гадны нөлөө, бохирдол орж,  эсүүдийг гэмтээж байгаа нь үрэвсэл үүсэх гол шалтгаан болж байгаа юм  л даа. Үрийн шингэний чанарын өөрчлөлтөөс болж үр тогтоох чадвар муудах,  бүр боломжгүй болдог. Эр бэлгийн эс  умайд бүрэлдэх хугацаа 3-5  хоног. Энэ нь бидэнд богино хугацаа мэт боловч   хүмүүсийг харанхуй нүхэнд байлгаад,  тав хоног агаар, ус, хоол бараг өгөхгүй байвал юу болох вэ. Төсөөлөхөд ч бэрх байгаа биз. Түрүү булчирхайн үрэвсэл эр бэлгийн эсэд яг л ингэж нөлөөлдөг гээд төсөөлчих.  Түрүү булчирхайн нь эр бэлгийн эсийг шингэлэх, нян гадны бохирдлоос сэргийлэх үүрэгтэй. 

-Үргүйдэлтэй гэх оноштой эрчүүдийн дийлэнх нь түрүү булчирхайн үрэвсэлтэй байдаг юм байна. Тэгвэл үрэвсэл үүсэх, өвчлөх шалтгаан нь юу байна вэ? 

-Түрүү булчирхайн үрэвслийг үүсгэж байгаа хүчин зүйлс маш их. Хамгийн ихээр  байгаа нь бэлгийн замын өвчнүүд ихээр нөлөөлж байна. Хамгийн эмгэнэлтэй нь эрчүүд бэлгийн замын өвчин авснаа мэдэхгүй яваад байдаг. Илэрлээ гэхэд нэг тариа хийлгээд л хавдар, өвчин нь зүгээр болчихоор орхичихдог. Энэ байдал нь даамжирсаар түрүү булчирхайг үрэвсүүлдэг. Эрчүүдийн дунд  БЗХӨ илрэхгүй байгаа юм чинь зүгээр гэж бодоод, бэлгийн харьцаанд ороод яваад байдаг. Ер нь эмэгтэйчүүдийн зулбах, үр хөврөл зогсох, ураг амьгүй болох зэрэг нь эрчүүдийн БЗХӨ, үрийн шингэний чанар муу байгаатай шууд холбоотой. 

-Иргэдийн дунд эмэгтэй хүний бие организм, буруу хэрэглээ, БЗХӨ зэргээс шалтгаалж,  ургийн өсөлт зогсож, зулбадаг гэх ойлголт их. Таны хэлж байгаагаар бол зөвхөн эмэгтэй хүнээс шалтгаалдаггүй гэсэн үг үү? 

-Тиймээ. Манай оронд үүнийг эмэгтэй хүнтэй холбож ойлгоод байдаг нь буруу. Энэ нь эрчүүдийн түрүү булчирхайн үрэвсэл болон бусад үрэвсэл үүсгэх сөрөг  шалтгаанаас хамаарч, эр бэлгийн эс оршин тогтнох чадваргүй болдог.Үүнийг нь мэргэжлийн эмч нар нь ч хэлдэггүй. Мэргэжлийнх нь хэлэхгүй байхад мэдээлэлгүй хүмүүс юу гэж эрчүүдэд асуудлын гол зангилаа нь байна гэж ойлгох вэ дээ.  Ер нь хүүхдийг эр хүн л хийдэг шүү дээ. Анхдагч нөхцлийг судлахгүйгээр эмэгтэй хүн рүү л “дайраад” байдаг.  Тэгэхээр эрчүүд “Би асуудалгүй” гээд ярьж, бодох нь хэнд ч ойлгомжтой зүйл. Жишээ нь л гэхэд хомхойн вирусээс болж  тархины усжилттай хүүхэд төрдөг. Тэгэхээр эрчүүдээс шалтгаалах зүйл асар их. Шуудхан хэлэхэд,  эмэгтэйчүүдийн эмч нар мэдлэггүй байна. Эрчүүдийн бие организм, эмчилгээ өөр байдгийг хэлж өгдөггүй. Эхнэрийнх нь хамт эмчилж байгаа гээд нэг төрлийн эм, тариа хэрэглүүлдэг нь нууц биш. 

-Эрчүүдэд  үргүйдэл үүсгэх  бусад хүчин зүйлсийн талаар яриагаа үргэлжлүүлье. Архи, тамхины буруу хэрэглээ, БЗХӨ, бухимдал зэрэг нь түрүү булчирхай үрэвсэл  үүсгэх нөхцөл болдог юм байна гэж ойлгоход болох уу?

-Архи,  тамхины зохисгүй хэрэглээ, БЗХӨ  гэдэг бол  түрүү булчирхайн үрэвсэл үүсгэх үндсэн нөхцлийг бүрдүүлдэг эд. Эдгээр нь янз бүрийн хэрэгцээгүй бодис үүсгээд,  тэр нь шууд бие эрхтнийг гэмтээгээд яваад байдаг. Эрэгтэйчүүд бэлгийн замын өвчин авлаа гэхэд идээ, шарх үүсэхгүй л бол тоодоггүй. Гэтэл хөөрхий нэг өдөр яасан мэдэгдэхгүй түрүү булчирхай нь хавдчихдаг. Шалтгааныг нь асуухаар мэдэхгүй зүгээр л байсан гэдэг ерөнхий хариулт өгдөг. Уг нь зургаан сард нэг удаа заавал шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэж домог болтол ярьж байна. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх