Нэр дэвшигчид тойрогтоо “5” тэмдэглэгээтэй сав тараая

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 07

Тэгэхээр хавдартай хүн гадаадад оношлогоонд явж, сар бүр хоёр сая төгрөгийн эм уухаар жилд багаар бодоход 70 гаруй сая төгрөгийг эмчилгээнд зарцуулж байна.

 

Дүүргийнхээ эмнэлэгт очиж шүд авахуулах далимаар хавдрын эмчээр ажилладаг танил эгчийнхээ өрөөгөөр оров. Гэтэл 30 гаруй насны залуу өвчний түүх, эмчилгээ бичсэн цаас бололтой нэлээн зузаан хавтастай зүйл барьчихсан орж ирлээ. Тэгснээ “Үнэндээ сар бүр хоёр сая гаруй төгрөгийг эмчилгээндээ зарцуулах  хүндрэлтэй байна. Энэ курс эмийг саяхан гадаадаас авчрууллаа. Энэ эмгүй л бол би чинь өнгөрнө шүү дээ” гэж нэг жижиг савтай эм харуулчихаад, заавар зөвлөгөө аваад гарлаа.

Гарсных нь дараа эмчээс ямар өвчтэй хүн болохоороо сард хоёр сая төгрөгийн эмчилгээ хийлгэдэг юм бэ гэхэд “Цусны цагаан эсийн хавдартай хүн. Дархлаа дарангуйлах эмийг байнга уух ёстой. Гадаадаас өндөр үнээр захиалж авахуулдаг. Мөн жилд нэг удаа гадагшаа явж бүх биеийн оношлогоо буюу биед нь хавдрын эс үсэрхийлсэн эсэхийг 50 сая төгрөгөөр оношлуулах ёстой. Энэ хүн оношлогдоод хоёр жил болж байгаа ч нэг л удаа гадаадад  оношлогоо хийлгэсэн. Дархлаа дарангуйлах эм уухаар байнга ханиад хүрч, бүх бие, ясаар нь өвддөг” гэв. Өөрөөр хэлбэл, химийн тариа хийлгэсний дараа энэ эмийг уухгүй бол үхнэ гэнэ. Тэгэхээр ийм хавдартай хүн гадаад руу оношлогоонд явж, сар бүр хоёр сая төгрөгийн эм уухаар жилд багаар бодоход 70 гаруй сая төгрөгийг эмчилгээнд зарцуулж байна. Өөр олон төрлийн эмчилгээ хийлгэдэг гэнэ.Тэгээд өөрөө ажил хийх боломжгүй гэж бодохоор энэ залуугийн гэр бүл зөвхөн цаг нөгцөөх хуруун чинээ хайрцагтай эмийн төлөө яаж хөдөлмөрлөж, яаж шаналдаг бол гэсэн бодол өдөржин толгойноос салсангүй. Дээр нь манай улсад  хавдрын өвчлөл эрс нэмэгдэж, дэлхийн дунджаас найм дахин илүү байгаа  гэсэн мэдээллийг бид чихэндээ хоногштол сонсч байна. Гэвч бид яагаад хорт хавдар хэмээх аймшигтай өвчнөөс урьдчилан сэргийлэхгүй байна вэ. Уг нь амьдралын энгийн хэмнэл, зөв хэвшил аливаа өвчнөөс урьдчилан сэргийлнэ гэдгийг бүгд мэддэг хэр нь ойшоодоггүй. Ядаж ундны усанд заналхийлээд байгаа зориулалтын бус,хар тугалганы хольцтой хуванцар савнаас татгалзъя. Бидний өдөр тутамдаа хэрэглээд байгаа хөх, шар савнуудыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хорт хавдар үүсгэдэг, хүүхдийн цусан дахь хар тугалганы хэмжээг нэмэгдүүлж төв мэдрэлийн системд нөлөөлдөг  гэдгийг судлаад, олон улсын байгууллагаас нь хориглоод удаж байгаа. Гэтэл бид хэрэглэж л байна.

Ихэнх айлын усны сав “7” гэсэн тэмдэг­лэгээтэй. 3,6,7 гэсэн тэм­дэглэгээтэй савыг хүнсний зориулалтаар ашиглахыг хориглодог төдийгүй “7” тэм­дэглэгээтэй хуванцар сав  бисфенол-А гэсэн хавдар үүсгэдэг нэгдэлтэй тул зөвхөн химийн бодис хадгалах, зөөвөрлөхөд ашигладаг байна.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх