Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 09 сар 26
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охины тухай, түүнд холбогдуулан шалгасан "Цэвэр агаар" сангийн тухай хэрэг хэрэгсэхгүй болоод удаж байна.
Энэ тухай нэвтрүүлэг өчигдөр орой ТВ8 телевизээр гарч багагүй шуугиулаад авлаа. Хамгийн гол нь энэ нэвтрүүлгийн дундуур А.Саранзаяа өөрөө гарч ирээд хамаг үнэнээ ярьж уйлсан нь ёстой дуулиан шуугиан боллоо.
АТГ-ын хатуу ширүүн байдал, хүний эрхийг хэрхэн зөрчиж байгаа тухай уйлан хайлан өгүүлж байлаа. Дашрамд дурдхад АН-ын даргын охин битгий хэл сөрөг хүчин МАН-ын олон зуун гишүүд ийнхүү хэлмэгдэж амь насаараа хүртэл хохироод байгаа тухай цахим орчинд хэлэлцэж байсан бол АН-ын талыг баримтлагч "жиргээчид" айсан бололтой энэ талаар ямар нэгэн зүйл бичих, түгээх зэрэгт оролцож чадахгүй таг чимээгүй байлаа.
Эх сурвалж: www.tsag.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.