Хятадууд оросоос Благовещенск, Владивосток, Туваг нэхэж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 11 ・ 1

Орост саяхан тэмдэглэсэн Ард түмний эв нэгдлийн өдрөөр ОХУ 4,7 хаютгай дөрвөлжин км хэмжээний газраа шилжүүлэн өгсөн. Харин тэнгэрийн орны иргэдэд энэ нь хангалтгүй санагдсан бололтой хятадын блогчид, интернет хэрэглэгчид улам цаашилж оросууд одоо Благовещенск, Владивосток, Тува болон  Сахалиныг  хятадад эргүүлэн өгөх ёстой гэж бичиж байна. XIX,  XX зууны үеэд, Цин гүрний үед орост шилжүүлэн өгсөн гэх газар нутгуудыг дурдаж байгаа нь энэ. Ийм болохоороо энэ газар нутгуудыг эргүүлэн өгөхийг Путинд уриалж байгаа юм байна. 
Хятадын иргэд бүр эртнээс улбаалж ирсэн газар нутгийн маргааныг сөхөж “Владивосток, Благовещенск болон Тагна Урианхай (өнөөгийн Тува) “г хятадад эргүүлэн өг” хэмээн блогч  Jianjia Cangcang SCU бичжээ. 
Интернетийн зарим хэрэглэгч Владимир Путин ийм байдлаар тэнгэрийн орны эрх баригчдад таалагдахыг хүсч байгаа бололтой хэмээн бичиж байна. “Орос хэлний багш маань Путинээс алга дарам газар ч эргүүлэн авахад бэрх гэж хэлдж байсныг санаж байна. Гэхдээ 4,7 хавтгай дөрвөлжин км газар ч гэлээ энэ алхамын эхлэл, бэлгэ тэмдэг юм даа” гэж блогч Bad Boy Alan бичжээ.
Арваннэгдүгээр сарын 4-нд хоёр орны найрамдал нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болгож ОХУ багахан газраа Хятадад шилжүүлэн өгсөн юм. Энэ газар нь Цин династийн үед XIX зуунд болсон хар тамхины дайны үеэр Оросын эзэнт гүрний нутаг болсон газар юм байна. 

Эх сурвалж: www.assa.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: