Чингис хааны тухай 9 баримт

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 12 ・ 2

 

Н.МӨНХЖИН

Чингис хаан болон түүний дараах хаадын байгуулсан Монголын эзэнт гүрэн Солонгосын хойгоос Унгархүртэлх 33 сая км кв газар нутгийг эзэлж байсан нь түүхэнд хоёрт орох том гүрэн юм. Монголын эзэнтгүрний 100 сая харъяат дотор тухайн үедээ өндөр хөгжилтэй, хамгийн их хүн амтай байсан Хятад,Ирак, Иран болон Төв Азийн улсууд багтаж байв.

ИХ ЗАСАГ ХУУЛЬ

 

Эзэнт гүрэн дотор эмх журмыг сахиулахын тулд Их засаг хуулийг баталж, нарийн чанд мөрдөж байлаа. Хулгай хийх, худал ярих, завхайрах зэргийг хориглож, итгэл үнэмшлийн эрх чөлөөг дээдэлж байв. Эзэнт гүрний гүн бат суурь энэхүү хууль байсан билээ.

 

НУГАРШГҮЙ, ӨРШӨӨЛГҮЙ ТЭМЦЭГЧ

 

Эцэг Есүхэй баатрыг өөд болсны дараа Тэмүүжин, түүний гэр бүл амьдарч, тэсч үлдэхийн төлөөх өршөөлгүй хатуу тэмцлийг даван гарчээ. Аугаа их Чингис хаан 10 настай байхдаа эцэг нэгтэй ахтайгаа муудалцан нум сумаар харваж алжээ. Тал нутгийн тархай бутархай омог аймгуудыг нэгтгэх тэмцэл, үйл явц эндээс эхэлсэн гэж үздэг.

 

ЦЭРГИЙН ГАРАМГАЙ УДИРДАГЧ

 

Чингис хаан цэргийн гарамгай удирдагч байсан. Дайснаа хэний ч санаанд оромгүй уран арга, мэхээр ялан дийлж байсан олон тохиолдол байдаг. Монголчууд моринд дэндүү эрэмгий, морио зөвхөн хөлөөрөө залж, хоёр гар нь нум сум харвахад чөлөөтэй байдаг байжээ.

 

ДИПЛОМАТ ЁСЫГ ХӨГЖҮҮЛЭГЧ

 

Чингис хаан эв найрамдал, энх тайвнаар зэрэгцэн оршихыг эрхэмлэдэг байсан. Хорезмийн хаант улс Монголын элчийг алсны дараа ихэд хилэгнэж тус улсыг дайлаар мордсон гэдэг. Хорезм улс монгол цэргүүдийн дайралтад үнсэн товрог болж, Хорезмийн цэргүүдийн толгойгоор уул овоо босгож байжээ. Улс гүрний албан ёсны элч, төлөөлөгчийн халдашгүй дархан байдлыг дэлхий нийтэд түгээж, ойлгуулсан нь энэ юм.

 

НУУЦЛАГ

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: