Бизнес
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 12
Hommage a
GENGHIS KHAN
Limited edition 35
Чингис хаан мэндэлсний 853 жилийн ойд зориулав
Өнөөдөр дэлхийн түүхэнд тодоор бичигдэн үлдсэн аугаа их байлдан дагууллыг хийж хүн төрөлхтөний байгуулсан хамгийн агуу эзэнт гүрнийг үндэслэсэн “Их Эзэн Чингис Хаан”-ы мэндэлсний 853 жилийн ой тохиож буй билээ. Тэгвэл дэлхийд алдартай Montblanc брэндээс “Чингис хаан”-нд зориулан урласан үзгийг танилцуулж байна.
Энэхүү үзэг нь монгол хэлний цагаан толгойн 35 үсгийг бэлгэдэн 35 ширхэг үйлдвэрлэгдсэн ба толгой болон их бие нь тусгай бүрхүүлтэй 925 сорьцтой мөнгөөр бүтээгдсэн.
Мөн . Үзэгний ар хэсэгт сумны зэвийг дүрсэлж 0,5 кратын цэвэр алмаз шигтгэсэн бол үзэгний таг нь баатар эрийн дуулганы хэлбэртэй юм.
Харин хошууг нь . Уг үзэгний хийцэд агуулагдах энэхүү олон бэлгэдлээс гадна “Чингис хаан”-ы атгаж төрсөн нөжийг илтгэн үзэгний хавчаар дээр улаан бадмааргийг шигтгээ болгон суулгасан нь энэ агуу хүний үүх түүх, байлдан дагуулал, монголчуудын сүр хүчийг нэг дор нэгтгэн бүтээсэн гэлтэй гайхалтай сайхан зохицсон байдаг.
Уг үзгийг Central Tower-ийн 2 давхар дахь Montblanc брэндийн албан ёсны дэлгүүрт зочлон үзэж сонирхох боломжтой. Дэлгэрэнгүйг 11320062 дугаараас лавлана уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.