Хорооны Засаг дарга албан тушаалаа ашиглан хувийн бизнесээ явуулжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 12 ・ 4
 

“Бурхангүй газрын бумба галзуурав” гэгчийн биелэл  Сонгинохайрхан дүүргийн 8-р хороонд болжээ.

 

Учир юу хэмээвээс тус хорооны Засаг дарга Х.Эрдэнэтуяа гэх хатагтай төрийн ажлаа хийхийн оронд  эгээтэй л хувийн Аялалын тур оператор компанийн захирал аятай  хорооныхоо  хэсгийн ахлагч нарыг дайчлан ОХУ-ын Буриад улсын Итгэлт хамба руу аялах урилгыг өөрийн  харьяалдаг хорооны өрх айл, иргэдэд түгээж байгаа гэнэ.

 

 Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо нь Баянхошууны гэр хороололын орчимд нутаг дэвсгэртэй бөгөөд тус хороонд  гэрэлтүүлэг, золбин ноход, зам талбайн тохижилт гээд  Засаг даргын  анхаарал тавих шийдвэрлэх асуудал олон байсаар байтал тэдгээрийг үл тоон хувийн төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүргээ  умартан хорооныхоо ажилчдыг хувьда ашиг олох үйл хэрэгт дайчлан ажиллуулж байгаа бусармаг үйлдэл гаргаж байгаа мэдээлэл ирлээ. Тэрбээр энэ тухайгаа бүр  айл бүрд урилга тараалгаж байгаагаас гадна ичих нүүргүйгээр улаан цайм Аялалыг зохион байгуулагч 8-р хророоны Засаг дарга Х.Эрдэнэтуяа хэмээн  СХД-ийн 8-р хорооны  албан ёсны фэйсвүүк  пэйж хуудсанд  оруулсан  ажээ. 

shd1

 Засаг дарга Х.Эрдэнэтуяагийн  хорооны иргэдэдээ хандан айл өрх бүрээр тараалгаж  байгаа дээрх  Итгэлт хамба руу аялахыг урих нэрээр бизнесийн ашиг олох зорилготой “урилга”-ыг хүлээн авсан иргэд мэл гайхаж, цэл хөхөрчээ.

12202196_838829422902914_43787205_n

Ийнхүү төрийн ажлыг хувьдаа ашиг олох арга зам болгож байгаа хороон Засаг даргад хариуцлага тооцдог хууль журам, төрийн байгууллага  гэж баймаар юм даа гэж аргаа барсан СХД-ийн 8-р хорооны иргэд учирлаж сууна.

АТГ-ынхан үргэлж сайд дарга нарыг шалгаж байх хооронд тэдний ар хударгаар хороон Засаг дарга нар ийнхүү төрийн ажлыг хувийн компанийн ажил мэтээр явулж байгааг анхааралдаа авах цаг хэдийнэ болсон бизээ.

 

А.Тамир

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 11 сар 12/

    iim teneg vmnuudiig olood tabchix vma daa

    Хариулах
  • ZOCHIN / 2015 11 сар 12/

    ARDCHILAL YALNA

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 12/

    SONGUULIAR XAMAG BUDLIANIIG TARIDAG GARUUD XOROONII ZASAG DARGA XESGIIN AXLAGCH NAR. NER DEVSHIGCHDEES XAMGIIN IX AVILAGA XEEL XAXUULI AVDAG. SUXBAATAR DUUREGT AN NAMIIN SONGUULIIN EXLEL ALI ERT EXLEED ZOGSOXGUI XAMT SHOUDAJ YAVSAN XUN NI NAS BARSAN GENE

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 12/

    Ихэнхи хорооны засаг дарга нар хэсгийн олон ахлагчтай болсон. зарим нь 2- ч зохион байгуулагчтай. хийх ажил бага ховор. АН- ын нэр барьж их даахалзаж байнаа. 3 сарын дараа хеегдехее мэдэхгуй. Толгойн хэмжээ нь бодохгуй байна шуудээ. УИХ- ын зарим гишуудыг дагаад толгойд нь менге ашиг эргэлдээд босч,

    Хариулах