Эд хөрөнгөө хулгайд алдсан нь миний хохь

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 12 ・ 2

Ийм хууль бидэнд үйлчилдэг гээд хэлчихэд буруудахгүй л болов уу. Хэдэн жилийн өмнө манай гэрт  ажлын цагаар хулгай орж, өнгөтэй өөдтэй бүгдийг минь хуу хамаад явчихсан байсан юм.   Гар нь тасарч унаасай гэж хараамаар тэр хулгайч биднийг доромжилж байгаа юм шиг хөргөчний нүүрэнд байсан  тал шил архийг уугаад зогсохгүй  хугалж идсэн хиамныхаа үлдэгдлийг угаалгын машины таган дээр орхиод зогсохгүй үүдэн  дэвссэн алчуур дээр баачихаад яваад өгсөн байж билээ. Ийм юм руу орно гэдэг үнэхээр аймшигтай санагдсан. Эдүгээ ямар азаар хулгай хийж байх тэр мөчид нь охин маань яваад орчихоогүй юм бэ гэж бодогддог.   Хулгайчийн халуун мөрөн дээр яваад орчихсон бол амийг нь егүүтгэж орхихоос сийхгүй байсан байж мэднэ.  Хулгай орсон шөнө манайхан гэртээ  хонохоос айгаад аавынх руугаа явсан юмдаг. 

Гэвч хулгай орсноос илүү эвгүй байдалд  манай гэр бүл дараа нь орсон. Энэ бол цагдаагийн байгууллагад хулгай орсон тухай мэдэгдсэний дараа болсон үйл явдал.  Эд хөрөнгөө хулгайд алдчихаад сэтгэл санааны хямралд орсон иргэдтэй  цагдаагийнхны харьцаж байсныг  өдгөө эргэн санахад нуруу хүйт оргих нь бий. Цагдаагийн хэлтэс дээр яваад очоорой гээд гарч одсон 102-ын  ажилтны  хэлсэн ёсоор БЗД-ийн цагдаагийн хэлтэс дээр мөрдөн байцаагчийг хүлээж гурван цаг гаруй суусан юмдаг. Энэ хооронд таньдаг хүмүүстэйгээ тааралдахад тэд ихэд сонирхсон, сонжсон шинжтэй харахыг нь яана. Тэр тоолонд гэмтэн шиг нүүрээ улалзуулан байж учир байдлыг тайлбарлах нь нэн түвэгтэй. Ингээд зогсохгүй  шинжээч нь хурууны хээ авч байна гээд хамаг гар хурууг тамганы тостой хольж, гэр бүлийн гишүүн тус бүрийг өөр өөр өрөөнд  байцаахдаа  хамгийн түрүүнд “Сэрдэж байгаа хүн байна уу. 

Танайхаар хэн хэн ирдэг вэ. Орон байрны хулгай голдуу ойрын төрлийн хүн байдаг. Өчигдөр танайд хэн ирсэн” гэхчилэн асуух нь бараг л чи өөрөө гэрийнхээ эд зүйлийг  хулгайлаад зарчихсан юм биш үү” гэхтэй адил сонсогдож байлаа. Ингээд л  хулгайн асуудал өнгөрсөн.  Хулгай  хийсэн хүн ч олдоогүй, манай гэр бүл хохироод үлдсэн дээ.  Хулгайчийн араас сураг  тавьж хөөцөлдөө ч үгүй. Дахин цагдаагийн хэлтэс орох зориг зүрх  хүрэхгүй  байсан хэрэг.  Асуудал тэгсхийгээд л өнгөрсөн дөө. Тэгтэл саяхан манай ажилтны хадам   ээжийнд нь  хулгай оржээ. Байшиндаа унтаж байгаад л хөдөө явсан ээжийнхээ гэрийг ухуулчихсан хэрэг.  

СХД-ийн Цагдаагийн хэлтсийн дуудлагаар очсон ажилтнууд  өргөдөл бичүүлж, баахан байцааж аваад гарахдаа “Танай дүү нар  зурагт энэ тэрийг чинь  аваад  явсан юм биш үү. Тэднийгээ ирж байцаалт өг гэж хэл” гээд явчихсан аж. Ингэхдээ дээрхийн адил хурууны хээг нь авахдаа эд зүйлдээ  хурууныхаа хээг  яасан их  үлдээдэг юм гэж ирээд л загнасан гэнэ. Тэдний хоёр тал  ах дүү олуул тул байцаалт хоёр өдөр үргэлжилж, тэр хэрээр дүү нар нь ажлаа алдсан  гэдэг.  Энэ хэрэг явдлаас хойш эдүгээ сар илүү хугацаа өнгөрч буй ч мөн л эзэн холбогдогч нь тогтоогдоогүй. Үүнд дүгнэлт хийхэд орон байрны хулгайн хэргийг илрүүлэх чадварыг  манай мөрдөн байцаагч нар эзэмшээгүй бололтой. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 11 сар 13/

    vne tsagdaa nar neg iimerhvv l ajildag shvv dee manaid basa halgai orj bsan yum tegeed duulag ogson udaj baij irsen irsen hoinoo zuragtaa achaachih goe kino grach bsan geed vzeed ineeldeed bsan geed bod naad hed chini hulgach nartai holbootoi nohdvvd shvv dee

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 12/

    tsagdaa nar oorsdool bolj baival busdan hamaagui ee,ilern uu bain uu er hamaagui,ajilaa halduurdsan bolood l duusa.

    Хариулах