“Аав аа, та битгий яараарай”

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 13 ・ 1

Гадны зарим оронд хурдны замуудын хажууд бага насны хүүхдийн зурагтай “Аав аа битгий яараарай” хэмээх бичиг бүхий самбарыг байршуулсан байдаг. Манай улс ч энэхүү сайн жишгийг нэвтрүүлэх шаардлагатай байгаа талаар манай сонин олон удаа хөндөж, бичиж байсан. Бидний дэвшүүлж байсан энэхүү санал санаачилга 2014 оноос эхлэн ажил хэрэг болж эхэлсэн.

Хэдийгээр энэхүү ажлын эхлэл тавигдсан ч гүйцэтгэл тааруу байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй. Учир нь “Аав аа битгий яараарай”, “Нойр нь хүрвэл түр зогсоод унтаарай”, “Гэр бүл чинь таныг хүлээж байна”, “Жолооч та яарах хэрэггүй” гэсэн үгнүүдийг бичсэн самбар байршуулахдаа гадаад хүүхдийн зурагтайгаар байршуулчихсан. Хэдийгээр анхааруулах үгс байгаа хэдий ч, хэний ч танихгүй гадаад хүүхдийн, хүүхний зураг хурдтай давхиж яваа жолоочид нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгах нь юу л бол. 



Тиймээс арай л “амьдралтай” буюу монгол хүүхдийн зурагтайгаар анхааруулах самбарыг хийдэг болмоор байна. Өнгөрсөн хугацаанд хийгдсэн анхааруулах самбарыг аль нэг албан газар, найз нөхдүүд нийлээд санаачилж хийсэн байх юм. 

Тэгвэл энэхүү ажлыг нэгдсэн байдлаар буюу осол хамгийн их гардаг замуудад чанарын шаардлага хангахуйц байдлаар хийх шаардлагатай байна. МХЕГ-аас өнгөрсөн онд зам, тээврийн осол 15 чиглэлд хамгийн их гарч байгааг судлаад тогтоочихсон. Өөрөөр хэлбэл, хамгийн их осол гарсан, ашиглалтын шаардлага хангахгүй байгаа улсын хэмжээний зам, гүүрийн тандалт судалгааг гаргасан байсан. Тиймээс осол хаана их гараад байгаа судалчихсан байхад тэдгээр замуудад анхааруулах самбарыг байршуулах тийм ч хэцүү ажил биш санагдана.

МХЕГ-ын гаргасан судалгаагаар Баянхонгор-Арвайхээр чиглэлийн замын Өлзийт сумын Цагаан хөтөлийн замын уруу, огцом эргэлттэй хэсэг, Сэлэнгэ аймгийн Шаамар-Зэлтэр, Өмнөговь аймгийн Гашуун сухайт-Шивээ хүрэн боомтын чиглэл, Төв аймгийн нийслэлээс гарч буй чиглэл, Улаанбаатар-Дархан- Сүхбаатар-Алтанбулаг, Чойр-Сайншанд-Замын-Үүдбн зэрэг чиглэлүүдэд хамгийн их осол гарч, олон хүний амь эрсэдсэн байгаа юм. Ер нь зам тээврийн ослын дийлэнх хувь нь хурд хэтрүүлсэний улмаас гарч байгаа нь тогтоогдсон байдаг. Тиймээс эдгээр замуудад анхааруулах самбарыг байршуулах нэн шаардлагатай байгаа нь ойлгомжтой. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: