Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 14

Бас юун хориг вэ гэж зарим нь шууд бодож болох юм. Мэдээж бүх бүсгүйчүүдийг л жирэмсэн болохыг хориглоно гэж юу байх билээ. Мэдээж хүний эрх. Харин зарим тохиолдолд энэ мэт эрхийг нь хасмаар байгаа юм. Тухайлбал, гэмт хэрэгт холбогдож, шалгагдаж байгаа үед нь эмэгтэйчүүдийг жирэмсэн болохыг хориглодог дүрэм, журамтай баймаар байгаа юм. Тэгэхгүй бол эцэстээ хүүхэд хохироод үлдэх тохиолдол маш их байна. Ер нь нэг ийм жишиг байдаг гэнэ ээ. Эмэгтэйчүүд гэмт хэрэгт холбогдоод, ял авах нь тодорхой болчихвол гялс жирэмсэн болдог. Үнэн, худлыг яг нарийн мэдэхгүй юм. Гэхдээ л ийм тохиолдол маш их байдаг болохоор хэрэгт шалгагдаж байхдаа санаатайгаар жирэмсэн болдог гэж дүгнэх гээд байгаа хэрэг.
Тэр ч битгий хэл өмгөөлөгч нь тэгж зөвлөдөг тохиолдол бий гэсэн дэл сул яриа явж байх юм. Үнэн ч байж болох. Үгүй ч байж болох. Гэхдээ үнэн ч бай, худлаа ч бай хамаагүй, ердөө л гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа жирэмсэн болохыг хориглодог, хүчээр хамгаалах хэрэгсэл тавиулдаг ч юм уу, ямар нэг арга хэмжээ авдаг баймаар. Тэр дунд нь жирэмсэн болохыг хориглоход юу нь болохгүй байв гэж. Тэгэхгүй бол хүүхэд хохироод байна. Яахав хөнгөн гэмт хэрэг үйлдээд, хоёр гурван жилийн ял аваад, гарч ирж байгаа тохиолдолд гайгүй шүү дээ гэж дүгнэх нэгэн байж ч болох.
Гэхдээ л тэр хүүхэд ээжээсээ хол байна, аягүй бол хорих газар хүмүүжинэ. Дөрөвхөн настай дагавар охиноо төрсөн эцэгтэй нийлж зодож, яргалж, тамлаж амь насыг нь хөнөөсөн. Юу ч мэдэхгүй бяцхан охиныг яаж яргалж, тамалж байсныг уншиж, сонсохоос яс хавталзмаар.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.