Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 16
・ 2

"Эрдэнэс Тавантолгой" компанийн Үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө бензинээр шатахыг завдсан хэрэг өнгөрөгч долоо хоногт гарсан билээ. Тэгвэл энэхүү хэрэг явдалтай холбогдуулан өнөөдөр Иргэдийн шударга шүү, Хөх монгол босоо бүлгэм, "Эв санааны нэгдэл", "Эрдэнэс Тавантолгой" компанийн ҮЭ-ийн ажилчид хэвлэлийн бага хурал зарлалаа.
"Хөх монгол босоо бүлгэм"-ийн тэргүүн Д.Гансүрэн "Бид нар хамгийн нэгдүгээрт үндэсний эв нэгдлийг сахих ёстой, Монгол улсын тогтвортой байдлыг бодолцоно. Гэхдээ бидний асуусан асуулгад дүлий царайлаад төр дуугарахгүй байвал бид дараа дараагийнхаа тэмцлийг ямар ч хэлбэрээр илэрхийлж болно. Ямар нэгэн байдлаар ард түмнийг хооронд нь хагаралдуулах, тусгаар тогтнолоо сарниулах хортой үйлдлүүлдийг аль болох хийхгүй байхыг хичээнэ. Төр засаг харин цочоотой байгаасай гэж бодож байна. . Хуулийн хүрээнд үл тоох, үл ойшоох гэсэн заалт бий. Өөрсдөө үл тоож хууль зөрчиж байвал бид хууль зөрчихөөс арга байхгүй" хэмээн байр сууриа илэрхийлэв.

Тус хуралдааны үеэр "Иргэдийн шударга шүүх” ТББ- ын тэргүүн Х.Бат-Ялалттай ярилцлаа.
-Хэвлэлийн хурал хийх болсны учир?
-"Эв санааны нэгдэл" ҮЭ-ийн тэргүүн С.Эрдэнэ өөрийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийллээ. Үүнийг Монголын ард түмэн зөвөөр ойлгоосой. Төр засгийн үзүүлсэн хариу үйлдэл нь маш мунхаг байлаа. Тиймээс бид нар энэ асуудал дээр дуу хоолойгоо хүргэх ёстой юм байна гээд нэгдэж өнөөдрийн хурлыг хийсэн юм.
-С.Эрдэнэ гуай өмнө нь та нартай уулзаж байсан уу?
-Өөрийгөө ингэж золиослохоосоо өмнө бид нартай уулзаж байсан. Уулзахдаа Монгол улсад хөдөлмөрлөх эрх гэдэг бол үндэсний аюулгүй байдлын баталгаа юм шүү. Иргэд нь ажилтай, орлоготой байж улс орон маань сайхан байна. Тийм болохоор бид хөдөлмөрлөх эрхийг хамгаалах ёстой гэсэн. Түүнээс биш та нар нийлээд тэмцээд босоорой гэсэн зүйлийг бол хэлээгүй. Ерөнхий сайдын хэлсэн шиг хүчирхийлэлд уруу татсан зүйл огт байгаагүй. Энэ хүний үйлдлийг гүтгэж, доромжилж байгаа нь тэнэг хэрэг л гэж хэлье.
-Ерөнхий сайдыг хариуцлагагүй мэдэгдэл хийсэн гэж үзэж байгаа юм уу?
-Маш хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Хүчирхийлэлд уриалан дуудсан. Хэн хүчирхийлэлд уриалан дуудсан юм. Тагнуул, цагдаа, онцгой байдал зэрэг маш олон хүмүүсийг амралтын өдөр цуглуулж " өөрийгөө шатаах нь амиа золиослохтой адил. Энэ нь эх орноосоо урвасан гэмт хэрэг" гэсэн больчимгүй мэдэгдлийг бид зүгээр хараад суухгүй ээ.
-Эх орноосоо урвана гэж юуг хэлэх вэ?
- Сонгуулийг будлиантуулах, төсвийн мөнгөнөөс хулгайлах, завших энэ чинь өөрөө эх орноосоо урвасан гэмт хэрэг ш дээ. Өөрсдөө эх орноосоо урвах гэмт хэрэг үйлдэж ард түмнийг ийм ядуу дорой болгочихсон. Харамсалтай нь өнөөдөр ард түмнээ орхиод өөрсдөө болохоор хагартлаа баяжаад, долларын тэрбумтнууд болтлоо дэндийтлээ таргалсан. Ард түмний амьжиргааны түвшин буурч, доройтож байна. Үүнийхээ бурууг өөрсдөөсөө хайхгүй. Ард түмнийхээ төлөө дуу хоолойгоо хүргэсэн хүнийг урвагч гэж нэрлэж байгаа нь хол андуурал гэж хэлье. Иргэдийн шударга шүүхээс энэ С.Эрдэнэ гэдэг хүнийг өмөөрнө. Цаашдаа ч өмөөрөх болно. Монголын ард түмэн энэ хүнийг зөв ойлгож, эв нэгдэлтэй байх ёстой. Хэн нэгнийхээ зовлон бэрхшээлийг тохуурхах хэрэггүй.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.