“СОДУРА” киног олон улсад хэзээ ч гаргамааргүй байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 17 ・ 8

Монголчуудын туурвисан “Содура” кино Каннын олон улсын кино наадамд өрсөлдөх урилга хүлээж авсан гэнэ. Хэдхэн хоногийн өмнө бас Хонгконгийн олон улсын кино наадамд оролцох урилга авсан гэнэ. Сүрхий байгаа юм байхаа. Цаа буга маллан тайгад амьдарч буй тува угсааны цаатан иргэдийн аж байдал, соёл, ёс уламжлалын тухай дэлхийн хүмүүс энэ киноноос үзэх юм байна. Үнэ­нийг хэлье, дэлхийн үзэгчид “За монголчууд гэдэг чинь нэг иймэрхүү амьдардаг хүнд гарууд байх нь” гэж хүлээж авна. Тийм л сурталчилгаа болно. Гэтэл монголчууд нь өөрсдөө цаатнуудаа мэдэхгүй байдаг. Үнэн ийм байтал өнөө­дөр сошиал медиа, мэдээллийн хэрэгслээр юу гэнэ вэ, “Монголын соёлын өвөрмөц хэсэг цаатны ахуй амьдралын онцлог, нүүдэлчин соёл иргэншил, улаан тайга, хөх тэнгэрээ нартад гайхуулцгаая. Таван тивийн хүмүүсийг уулга алдуулж, оргилсон сэтгэлийг нь даллацгаая. Бөмбөрцгийн сод уран бүтээлчидтэй өрсөлдөх монголын залуу киночдын том амбиц, хүсэл зоригийг нь урмаар мялаацгаая” гэнэ ээ. Хэзээ байтлаа цаатнууд монгол үндэстний соёлын өвөрмөц хэсэг болчихсон юм бэ. Энэ кино бол Монголыг яаж дэлхийд муухайгаар харуулъя даа гэсэн зохиолуудын нэг гэдгийг шулуухан хэльё.

“Содура” киног шагшин магтаад байгаа хүмүүс цаатнуудын дунд очиж үзсэн юм уу, тийм гайхалтай ёс заншилтай, уламжлалтай, тэнгэрлэг ард түмний хэсэг тэнд амьдарч байдаг юм уу. Харин би бол очиж үзсэн, “Ишш, ийм нэг хэдэн амьтан, ингэж ч амь зуух гэж дээ, өөр улс оронд л энэ хэдийг үзүүлмээргүй юм байна даа” гэж бодогддог юм даа, тэнд очсон монгол хүнд бол. Тэгсэн тэгэхээс тэгэх гэж байгаа юм шиг тэднээр кино хийгээд, тэгээд зогсохгүй дэлхийд таниулах гэж байгаа юм байна. Дэлхий ийм л бүдүүлгүүдийг монголчууд гэнэ хэмээн хүлээж авна даа. Өөрөөр юу ч гэж ойлгохгүй. Энэ киноны эхлэлийг үзсэн хүн байвал санаж байгаа байх, …Зүүн хойт захад навсайн харагдах хар урц, түүний дэргэд зогсох хүнэнцрийг заан удган эх “Хар дарсан зүүд гэж энийг хэлдэг юм. Энэ зүүднээсээ яаж сэрэх ухаанаа бид олохгүй байна” гэж зэвүүн муухайгаар эхэлдгийг. Чингисийн Монгол гэдэг чинь ийм балар эртний, хүн сүргийн хэлбэр агуулгаар өнөөдрийн соёлт хүн төрөлхтний дунд оршин байгаа хэрэг үү гэж дуу алдмаар. Энэ киноны ид шид, үр дүн гэвэл үнэн хэрэгтээ зохиолч, найруулагч нарын хэдэн хүнийг л мандуулах, ашиг орлого авчрахад орших байх. Тэрнээс өөрөөр ч… Монгол хүн та өөр дээрээ бодоод үз дээ, энэ мэт киног үзсэн гадаад ертөнцийнхөн таныг, таны үр хүүхдийг “Өвлийн хүйтэнд ноорхой урцанд хөлдөж үхэх шахан амьдардаг, бичиг үсэг мэддэг­гүй, цааныхаа махнаас өөр хүнс мэдэхгүй, амь өрссөн уул асга, хад мөргөцөг дунд хэзээ үхэхээ мэдэхгүй явж байдаг, өнөөдрийн соёлт ертөн­цөөс хол тасархай хүмүү­сийн нэг” хэмээн хүлээж авна. Хүлээж авахаар барахгүй яаж харьцана гээч “Англи гэдэг хэлээр дэлхий нийт ярьдаг юм, өнөөдөр дэлхийд хүмүүс ийм хоолыг ингэж иддэг юм, компьютер гэж ийм юм байдаг, машин, гар утас, зурагт гэж үүнийг хэлнэ” хэмээн зааж сургана шүү дээ. Дэлхийд монголчуудыг ийм л ард түмэн хэмээн “Содура” мэт киногоор сурталчлаад өгөхөөр үүнээс өөрөөр яаж хүлээж авах юм. Бусад улс орны иргэд, таныг, таны үр хүүхдийг ингэж хүлээж авахыг, ингэж хандаж, харьцахтай та эвлэрэх үү. Ганцхан та ч бус монголчууд шартай ард түмэн, ёстой солиор гэж нийтээрээ арзаганах байх. Бодит үр дүн ийм байтал яагаад байгаа юм бэ. Нийтээрээ л “Содура” сод бүтээл боллоо гээд бархиралдаад байх юм. Аливаа уран бүтээлийн амин сүнс, ач холбогдол, том зураг гэж байдаг. Гэтэл “Содура”-гийн агаараар хийгдэж буй бүх кино, уран бүтээлийн том зургийг харвал Монгол Улсыг, монголчуудыг хөдөө хээрээр хэдэн мал адгуулаад нүүж тэнэж явдаг, уранхай ноорхой хувцастай, баяр баясал нь гэхээр баахан навсгар нөхдүүд барилдаж, уралдсан, махнаас өөр идэшгүй, эрт галавын, элэнц хуланцаараа амьдардаг нөхдийн үлдэгдэл, мөхөж буй их үндэстний шавхруугаар ойлгуулах ямар нэгэн бодлого яваад байх шиг санагдах юм байна шүү дээ. Өнөөдрийн соёлт хүн төрөлхтний дунд эх орон, ард түмнээ ингэж сармагчинтай ойртгон сурталчилдаг уран бүтээлчид Монголоос өөр газарт байдаг юм уу.

Цаатнууд хэзээ Монгол Улсад орж ирсэн түүхийг нь мэдэх хүн тэр киночид дотор нь байсан юм уу. 1940-өөд оны дундуур Хөвсгөл аймаг дахь Дотоодын хамгаалах газрын төлөөлөгчөөс нэгэн сонин мэдээлэл төвд ирсэн байдаг юм. Хөвсгөлийн хойд талын тайгад буга унасан сонин хүмүүс мэр сэр үзэгдэх боллоо гэж. Ингээд шалгаж тогтоотол Сибирийн тайгаас явсаар манай хилээр нэвтэрчихсэн угсаа гарвал, удам судар нь тодорхойгүй, уул тайгад үе удмаараа амьдарсан хэдэн хүн хаана ч ирснээ мэдэхгүй байсныг Монгол Улс бүртгэж авсан байдаг юм. Ердөө 60-аадхан жилийн өмнөх түүх. Тэгэхээр эд нөхөд бол монголчууд биш, Монголын түүх бүр ч биш, Монгол Улсыг төлөөлөх ч эрхгүй хүмүүс. Гэтэл монголчууд өөрсдөө ч мэдэхгүй ийм хэдэн хүний аж байдлаар Монгол Улсыг төлөөлүүлж, сурталчлах гэж дэлхийн киноны хамгийн том наадам, кино урлагийн дэлхийн хамгийн том зах зээл рүү явж байдаг.

“Содура” гэдэг кинон дээр гардаг шиг Монголд амар­жих гэж байгаа эмэгтэй хүнийг нөгөө нэг эмэгтэй нь хорлодог, төрөх гээд чадахгүй болохоор нь хүүхдийг нь суга татдаг, модны орой дээр нас барсан хү­нийхээ шарилыг тавьчихаад тэр модоо орой дээрээс нь оосор­лон бөөнөөрөө чивчир­тэл нь татаж, дээр нь байрлуулсан талийгаачийг чавхны чулуу шиг харваж, буян заяа байвал усны цаад газарт унаг, эс бөгөөс усан тохойд унаж там руугаа яваг гэдэг ёс заншил байсан юм уу. Өнөөдрийн соёлт хүн төрөлх­төн үүнийг хараад монголчуудыг юу гэж ойлгох вэ. Ийм өрнөл, үйл явдалтай киног л манайхан, “Содура” бол Монголын кино урлагийн түүхэнд эш татан тэмдэглэгдэх содон бүтээлийн нэг болов. “Чонон сүлд” кинонд дэвшүүл­сэн нүүдлийн болон суурин соёл иргэншлийн мөргөл­дөөн “Содура”-д нэгэн адил үргэлжлэв. Хүн төрөлхтний өмнө, өнөө цаг дор тулгамдаж буй нийгмийн хурц асуудлыг уран бүтээлч хүний билиг оюунаар олж харж, туурвил зүйн өндөр түвшинд бүтээс­нээрээ дэлхийн кино урлагийн өндөр босгыг давах бүтээл болж чадлаа” хэмээн ярьж, бичиж байх юм. Монгол хүн танаас асууя, Та төрж байгаа эхийн умайнаас үрийг нь тэгж авахыг харсан уу, үүрд нойрссон өвгөдийнхөө цогцсыг модон дээрээс голын цаад эрэг рүү шиддэг гэж сонссон уу. Тэгвэл бид­ний монголчуудыг яг ингэж аж төрж, амьдран суудаг ноорхойнууд хэмээн дэлхийд сурталчлах гэж байна.

 

үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 11 сар 18/

    Битгий нэг их цэцэрхээд байцгаа. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байгаа иргэдийн нэг л хэсэг байна шүү дээ.

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 17/

    Энэ нийтлэгч нь эргүү малуу бншд юмыг өөр талаас нь харж сураач!!! тэнэг малаа

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 17/

    TENEGT,DELHIID ZERLEG HUMUUS BAIJ L BAINA,TEDNII NEG HESEG L BAIGAA BIZ,YAGAAD BOLOHGUI GEJ,BUGDIIN SETGELD TAALAGDAH ALBATAI UY?

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 17/

    naadamd mongol orolzhono baina sch dee.

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 17/

    zarim negen uls yndestnyyded iim nomaduud baidgiig delhiin undur hugjiltei orniud bygdeeree meddeg yumschdee . Iim nomad amidraltai heseg hymyysiin amidral ich hugjsun ornuudiin hymyyst tednii jinhene natur amidral masch sonin saihan hachirhaltai sanagddag . Enend bidniig ingej amidardag l ulsuud ge

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 17/

    Монголыг монголоор нь үлдээхийн төлөө эх орончид тэмцэж буйн хүчинд хаа ч байхгүй хүний зоопарк буй болгохоор улам итгэлтэй урагшилж байна. Эмх замбараагүй байдлаас хожих гэсэн хорон санаатнуудыг зоопарк отож байна.

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 17/

    Төв азийн зүрхэнд нээлттэй тэнгэрийн дор тэнгэр шүтлэгтэй хүн дүрстэй амьтад амьдардаг зоопаркийг үзээрэй жуулчдаа хувцсыг нь сонирх, төрж үхэж буйг нь сонирх, байгалийн энэ амьтад байгальдаа үнэхээр хайртай ч нийгэмжсэн хүмүүсийг дууриаж хот маягийн юм байгуулж машин тэрэг унаж нэг хэсэг буруу үйл

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 17/

    Тиймээ

    2
    Хариулах