Ард түмэн үү, 76 юу?

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 18 ・ 1

Үндсэн хуульд ямар ч байсан өөрчлөлт орох нь. Гэхдээ яг хэзээ, ямар хэлбэрээр өөрчлөлт оруулах уу гэдэг нь асуудал дагуулж байна.  Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс  5.5 тэрбумыг гаргаж, ард нийтийн санал асуулга явуулах яриа дэгдсэн ч  тэгсгээд замхарсан. Энэ сарын 26-ны өдөр товлогдсон  байсан санал асуулгыг намын бүлгүүд амжихгүй гэж “тооцоолж” буй юм. Үндсэн хуульд  оруулах өөрчлөлтүүд нийтэд ил болоод ердөө 14 хоносны дараа хахирган цагаар санал асуулга хийнэ гэхээр хэн хүнд бууж өгөөгүй. Тэгэхээр санал  асуулгын товыг дахин зарлах асуудал өчигдөр саарал ордонд сөхөгдөж эхэлсэн юм. 

Төсөв  батлагдсаны дараа шууд ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл энэ долоо хоногт дамнан хэлэлцэгдэх нь. Хэлэлцүүлгийн шатандаа нэлээд өөрчлөлтүүд шингэхээр яригдаж байгаа эл төсөл ерөнхийдөө Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, олон хувилбарт сонгуулийн хуулийн өмнөтгөл  юм. Тэр ч утгаараа өндөр ач холбогдол үзүүлэн, асуудалд нухацтай хандана гэдгээ намын бүлгүүд онцолсон.

Уг хууль батлагдсаны дараа Үндсэн хуулийн асуудал  жинхэнэ утгаараа яригдаж эхэлнэ. Олон хувилбарт сонгуулийн хуулиуд мөн завсар  хэлэлцэгдэхээр болоод буй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ерөнхий утгаар нь “Шударга ёс” эвсэл дэмжиж байгаа. Гэхдээ тодорхой асуудал дээр нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй Г.Уянга нарын гишүүд цөөнх болж буй. Түүний хувьд ихэнх гишүүдийн барьж буй  чигийн нэгэн адил Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг дэмжиж байгаа ч тусгагдсан саналуудыг нухацтайгаар эргэж харна гэдгээ мэдэгдсэн билээ.

Эх хуулийн өөрчлөлт ерөнхийдөө УИХ-ын гишүүдийн тоо 99, бүрэн эрхэт хугацаа нь таван жил болох, засгийн газар төрд үнэмлэхүй эрх эдлэх,ерөнхийлөгчийн эрхэд хязгаар тавигдах асуудлууд тусгагдсан байгаа. Өөрөөр хэлбэл, парламент харьцангуй бие даасан байдалд шилжиж, ерөнхий сайд үнэмлэхүй байдлаар засаг тэргүүлэх ӨӨРЧЛӨЛТ хийгдэнэ. Тэгэхээр хэн төрийн толгойд гарна, түүнд давуу эрх үйлчлэхээр харагдаж байгаа юм.

Тэр  ч үүднээс улстөрийн намууд тусдаа  үр дүн гаргах тоглолтууд хийхээр харагдаж байна. АН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүхлээр нь дэмжих мэт яриа түгээд байсан ч ачир дээрээ гишүүд  нь тэс өөр байр суурь илэрхийлж байгаа. Тодруулбал, бүлэг дотроо ерөнхийлөгчийн  сонгогдох хэлбэр, гишүүдийн тоог 99 болгох, сумын засаг даргыг намын томилгоогоор сонгодог хэлбэрийг халах тухай ч яригдаж.  Ерөнхийдөө гишүүдийн санал хуваагдсан гэж болно. Сумын удирдлагыг ямар нэгэн байдлаар төрийн зүгээс сонгохгүй бол дуртай нэг худалдаачин нь хийж,  ажил самарна гэх нэг өнцөг байхад нөгөө талаас сумыг улстөржүүлэхээ больцгооё гэх гишүүд ч гарсан байна.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: