Ардын халаас хоосрон ядуурч, арилжааны банкууд улам баяжиж таргалсаар...

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 18 ・ 3
олон янзын мэдээлэл гардаг ч хэсэгхэн хугацааны дараа л дарагдаж орхидог. Хамгийн сүүлд гэхэд л арилжааны банкууд зээл олгохдоо шимтгэл авахгүй байх тухай шийдвэрийг шүүх гаргасан ч 13 банк маань хамгийн шилдэг өмгөөлөгчдийг хөлслөн иргэдийнхээ эсрэг дайрч, ялалт байгуулсан. Үнэ хөлс харамгүй төлсөн тэр үнэтэй өмгөөлөгч нарын гаргасан шийдвэр тэдэнд зээлээс хүү авах нь ямар ашигтай вэ гэдгийг батлан харуулсан гэхэд хэтийдэхгүй. 


Жирэмсэн бүсгүйчүүд бие засах газар ч олдохгүй жижиг өрөөнд хэдэн зуун хүн дараалалд зогсоодог хамгийн “зэрлэг” үйлчилгээг бид банкнаас авдаг. Зээл авахдаа ч, картаар үйлчүүлэхдээ ч юуных нь мэдэхгүй хүү төлнө. Нэг тодорхойлолт авахдаа хүртэл бид цаасны мөнгө гэж хуудас тутамд 100 төгрөг төлнө. Виз хүссэн иргэдэд тодорхойлолт гаргаж өгөхийн тулд 4000 төгрөг татна.Байгууллагаасаа тавьдаг цалингаа данснаас авахын тулд мөн л мөнгөө төлнө. Алхам бүртээ 50, 100-аар нь иргэдийн халаасыг суйлдаг 13 “ломбард” шиг ашигтай үйл ажиллагаа явуулж байгаа газар Монголд өөр алга байна, өнөөдрийн хувьд. 


Монголд өнөөдөр шинээр нээгдэж байгаа аж ахуйн нэгж ганцхан банк л байдаг. Эдийн засгийн хямралтай энэ үед иргэд эхлээд ориг ломбардад эд хэрэглэлээ тавьж, дараа нь хулхи ломбард буюу банкийг зорьж зээл авч байгаа учраас байшин болгоны мухарт ломбард, барилга болгонд банкны салбар шинээр үүд хаалгаа нээж байгаа. Хатуухан хэлэхэд нөхцөл байдал ийм л байна. Банкны үйлчилгээний талаар бүр ч ярих юм биш. 


Өнөөдөр дэлхий дахинд цахим хэрэглээ нэвтэрч, банкны салбарт теллерийн үүрэг оролцоо төдийлөн чухал биш болчихсон байгаа. Гэтэл манайд үйл ажиллагаа явуулж буй банкуудын очер өдөр ирэх тусам ихэсч, харин ухаалаг хэрэглээ нь улам л хумигдсаар байгаа. Том компаниуд 200, 300-аар нь ажилтнаа халж, аж ахуйн нэгжүүд ар араасаа хаалгаа барьж байхад Монголд ганцхан арилжааны банкууд л хуучин барилгаа нурааж, хэдэн арван давхар том оффис барьж байгаа нь үнэн. 


Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Арилжааны банкууд нь таргалаад ард түмэн, бизнес эрхлэгчид нь тураад байгаа улс даа. Түрүүнд Батзандан хэлж байна лээ.  Дэлхийд байхгүй өндөр хүүтэй байна гэж. Гадны банк оруулах талаар яриад байхаар арилжааны банкуудыг захирлууд нэгдэж аваад ордон дотор гүйгээд байдаг. Өөрсдөө болохоор хүүгээ бууруулахгүй, шулаад суудаг. Ийм эх оронч бус банкуудтай болчихлоо. Одоо тэгээд гадны банкийг оруулж ирдэг юм уу, яадаг юм.


Худалдаа хөгжлийн банк 1990 онд ашиглалтад орсон байшингаа нураагаад ахиад шинэ бүр том байшин барьж байна. Үйлдвэрчний ордны хажууд бас нэг банк өндөр шилэн барилга барьж байгаа  гэж сонссон. Эдийн засаг хямраад байхад банкууд байшингаа томруулаад байдаг. Энэ өндөр хүүгээ бууруулахгүй юм уу” хэмээн хатуухан шүүмжлээд авсан. Эрхэм гишүүнтэй санал нэгдэх хүн олон байгаа нь дамжиггүй. 
 

Тэр оффисдоо цөөхөн хэдхэн теллер суулгадаг ч нөгөө хэд нь үйлчүүлэгчдээ хүрч ажиллаж чаддаггүй. Байшин нэмж барихаа мэдэхээс тэд иргэдэд банкны үйлчилгээг чирэгдэлгүй, стандартын орчинд хүргэх талаар ажиллаж байгаа зүйл нэгээхэн ч алга. 100 хүн очерлож байхад бие засах ч газаргүй байна гэдэг юутай ч хэрэглэгчээ дээдэлсэн банкны хийх ажил биш баймаар. Ухаалаг хэрэглээг ашиглахын тулд заавал банкны салбар, эсвэл АТМ рүү зүглэхээс өөр сонголт бидэнд байхгүй. 
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 11 сар 19/

    Tiimee dendyy undur huutei bn.hedhen honogiin unmu erhlej bui biznesdee hurungu oruulalt hiij
    hugjliin berhsheeltei irgenii tetgevriin zeel Turin banknaas a lava.sariin ohuu 18huvi bn da.arai ch de

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 19/

    Tiimee dendyy undur huutei bn.hedhen honogiin unmu erhlej bui biznesdee hurungu oruulalt hiij
    hugjliin berhsheeltei irgenii tetgevriin zeel Turin banknaas a lava.sariin huu 18huvi bn da.arai ch de

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 18/

    Gadnii banknuudiig oruulsa. Ni deer

    Хариулах