Олон нийт санал асуулгад бэлэн үү

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 20 ・ 3
Олон нийт санал асуулгад бэлэн үү
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх талаарх асуудал сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганаар “Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/” тухай асуудлыг хэлэлцэнэ. 

    Энэ тухайд  УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг ажлын хэсэг дэмжсэн. Ингэхдээ УИХ үүнийг дангаар батлах нь нийгэмд эерэг үр дүн авчрахгүй нь. Төр нь түмэн олонтойгоо нийлж баталъя гэсэн үндсэн дээр бүх нийтийн санал асуулга, хэлэлцүүлэг явуулъя. Ард нийт өөрчлөлт оруулахыг дэмжвэл дэмжсэн зүйл заалтыг төр нь хэлэлцээд баталъя гэсэн юм” гэх тайлбарыг өгөөд байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ард нийтийн санал асуулга явуулах гэж байгаа бол “УИХ-ын гишүүдийн тоог 99 болгохыг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй” гэсэн асуултаар явагдах  ёстой. Та нар ийм санал оруулаагүй. УИХ-ын гишүүдийн мэдүүлсэн төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэдэг томъёоллоор л санал асуулга явуулах гээд байна. Үндсэн хуульд 57 гишүүн зөвшөөрөөд 99 байна гэсэн хувилбар, нөгөөх нь энэ 99 гишүүнтэй байхыг ард түмнээс асуух. Та бүхэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын хуулийг уншаагүй байна. Биднийг оволзуулж байгаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлах гээд байна. Мань мэт нь энэ зэргийн зүйлд хууртахгүй шүү” хэмээн хатуухан мэдэгдсэн. 

    Сүүлийн үед энэ асуудлын хүрээнд намууд талцаж, сөрөг хүчин болоод парламентад суудалгүй намууд ч эсэргүүцэхээ мэдэгдсэн. Харин хамгийн гол асуудал болох ард нийтэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөхгүй байгаа гэж болно.  Хэрвээ өнөөдөр УИХ-ын чуулганаас дээрх хуулийн төслийг баталчихвал саналаа өгөх ёстой олон нийт энэ талаарх мэдээлэлгүйгээр санал асуулгад оролцох болчихоод байна. Ерөнхийдөө УИХ 99 гишүүнтэй байх эсэх гэх мэт зүйлүүдэд намууд талцаж байгаа боловч Үндсэн хуульд чухам ямар ямар нэмэлт, өөрчлөлтүүд орж байгаа талаар мэдээлэл бага байгаа юм. Хэдийгээр энэ нэмэлт өөрчлөлтийг парламентын цахим хуудсанд нийтэлсэн байгаа ч өнөөдөр тэрийг уншиж судалсан иргэн хэд байгаа билээ гэдэг нь бодох л асуудал. 

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд “Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбоотой. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь болсон. Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдал, төр, засгийг эмхлэн байгуулахад анхаарах асуудал байгаа. Гэхдээ өнөөдөр засч залруулах цаг нь биш. Дээд шүүхэд бүртгэлтэй 22 нам байгаа. Парламентад таван нам бий. Би Үндэсний зөвшилцлийн уулзалтаар 17 намын удирдлагатай хэлэлцсэн
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 11 сар 21/

    Өдрийн хоолоо яая гэж бйгаа хотынхон, зуданд яая гэж байгаа малчид яг санал өгч харагдаач хулгайч луйварчин Ан-хаан,фортуна хулгайчаа

    Хариулах
  • ÷ààâààñ / 2015 11 сар 20/

    ¿íäñýí õóóëèéí ººð÷ëºëòèéí òóõàé áèòãèé õýë ñàíàë àñóóëãà ÿàõ ãýæ ÿâàãäàõ ãýæ áàéãààã àíçààðàõ õ¿í àëãà. Àìüäðàë ºäðººñ ºäºð äîðäîæ àìü íààíà, òàì öààíà ãýã÷ áîëæ áàéõàä óéäñàí äóðàêóóä âý. Õóãàöàà íü áîëîîã¿é, íèéãýì ÷ òîãòâîðã¿é áàéíà. îéëãîõã¿é äýý ÷ààâààñ

    Хариулах
  • Балт / 2015 11 сар 20/

    Монгол улс засаг, төртэй болсны дараа л хийгдэх асуудал.

    Хариулах