Улаанбаатарт 16 хэм хүйтэн байна

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2015 11 сар 21

УЦУОШГ-аас ирүүлсэн малчид, ард иргэд, тээвэрчдэд зориулсан цаг агаарын урьдчилсан мэдээгээр маргааш ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Харин өнөөдрийн цаг агаарын урьдчилсан төлвөөр:

Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруунзүгийн нутгийн зарим газар болон Хангай, Хөвсгөлийн уулсаар  цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Дархадын хотгороор 21-26 градус, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын сав газраар 16-21 градус, Говийн бүсийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүл  багасна. Цас орохгүй Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 15-17 градус хүйтэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх