Нийгэм
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2015 11 сар 23
Аргын тооллын: 2015 оны 11-р сарын 23, Даваа гараг
Билгийн тооллын: Шинийн 12. 1 цагаан мэнгэтэй харагчин туулай өдөр
Наран ургах/шингэх: 08:29 / 17:23
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Малын үс ноос хяргахад: Малын үр төлд харш
Суудал: Хий
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Бага цасан буух улирал 00 цаг 52 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.