Бизнесийн салбарынхан төрийн салбарт авлига их байна гэж үзжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 23

Азийн Сан “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал”-ын зургаа дахь судалгааны дүнг танилцуулж байна

Улаанбаатар, 11-р сарын 19 – Азийн Сан, Сант Марал сантай хамтран гүйцэтгэсэн “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал”-ын зургаа дахь судалгааны дүнгээ гаргалаа. Уг судалгааг “Монгол улсад ил тод байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Австралийн Гадаад Хэрэг, Худалдааны яамны санхүүжилтээр явуулав. Энэхүү судалгаа нь бизнесийн орчин дахь авлигын өнөөгийн дүр зургийг гаргах, түвшинг тогтоохдоо бизнес эрхлэгчдийн туршлага дээр үндэслэн хийгддэг билээ.

2012 оноос хойш явагдаж буй энэхүү судалгаа нь бизнес эрхлэгчдийн ойлголт дээр тулгуурлан бизнес орчин ямар нөлөөлөлд байгааг харуулахыг зорьдог бөгөөд зургаа дахь удаагийн судалгааг 2015 оны 9-р сард явуулж, 330 компани хамрагдлаа. Оролцсон компаниуд хэмжээ, салбар, хөрөнгийн хувьд өнгөрсөн оны судалгаатай төстэй хэдий ч 2014 оны 9 сард бүртгүүлсэн жижиг аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь үйл ажиллагаагаа зогсоосон байв.

Мөн энэхүү судалгааг явуулах үеэр Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн тухай хууль зэрэг авлигатай тэмцэх үйл ажиллагаанд нөлөө үзүүлэхүйц, зарим талаар бизнесийн орчинг зөөлрүүлэх чиглэлээр төрөөс авч буй арга хэмжээнүүд өрнөж, мөн эдийн засгийн үзүүлэлтүүд буурсан хэвээр байв.

Судалгаа нь бодлого тодорхойлогчид, төрийн албан тушаалтнууд болон бизнес эрхлэгчдийн бизнесийн орчин дахь сайн засаглалын арга туршлагын тухай мэдлэгийг нэмэгдүүлэх, цаашид түүнийгээ сайжруулах, хандлагыг өөрчлөх ба авлигаас урьдчилан сэргийлэх мэдээллийг түгээж байдгаараа онцлог юм.

“Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал”-ын зургаа дахь судалгааны зарим үр дүнгээс:

  • 2014 оны 9 сараас 2015 оны 9 сарын хооронд эдийн засгийн бүх үндсэн үзүүлэлт буурчээ. Үүнд бизнесийн ерөнхий орчны үнэлгээ 2.95 байснаас 3.05 болж муудсан.
  • Сүүлийн 6 сард хөрөнгө оруулалтын нөхцөл байдал 2.11-аас 2.45 болж, мөн ирээдүйн хөрөнгө оруулалтын үнэлгээ 1.65-аас 1.91 болж буурчээ.

Бизнесийн салбарынхан төрийн салбарт авлига их байна гэж үзсэн хэвээр байна. Судалгаанд оролцогчдын 49.7 хувь нь авлига “маш их” байна гэж хариулсан бөгөөд энэ нь “Бизнес Эрхлэлтийн Орчин дахь Авлигын Нөхцөл Байдал”-ын нийт 6 судалгааны турш гарсан хамгийн өндөр үзүүлэлт болсон.​

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх