Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 23
・ 2
БНХАУ-ын Чиндао хотод болсон олимпийн эрхийн оноо олгох уламжлалт Гранпри тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр алтан медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд барилдсан Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлж, БНХАУ-ын Шин Та, Израйлын П.Палтчик, Нидерландын М.Коррейл нарыг дараалан цэвэр ялж, хагас шигшээд үлдсэн. Улмаар энэ оны ДАШТ-ий мөнгөн медальт Германы Карл Ричард Фрайг юүко үнэлгээгээр буулган авснаар финалд Казахстаны Максим Раковг торгуулиар ялсан юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.