Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 23
・ 2
Ирэх оны төсөвт хүүхдийн мөнгийг 18 хүртэлх насны хүүхдийн 60 хувьд нь буюу зорилтот бүлгийн хүүхдэд олгохоор тусгажээ. Үүнийг нэг талаар хүүхдийн мөнгө хаслаа гэж улстөржиж биесээ сайн, муу харагдуулах гэсэн намд талцан шүүмжилжболох ч нөгөө талаар шаардлагагүй хүмүүст илүү мөнгө өгч үрэлгэндэхгүй байх боломж гэж харж болох юм. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх байдлаар ойлгож болно. Тэр ч утгаараа зорилтот бүлгийн гэж тодотгож өгсөн бололтой. Зорилтот бүлэг гэхээр чухам ямар хүмүүс хамрагдахыг одоогоор тодорхой заасан журам гараагүй байна. Гэхдээ доорх мэдээллээс тодорхой баримжаа авна гэж найдаж байна.
Саяхнаас зарим ЕБС сурагчдаасаа судалгаа авч эхэлжээ. Энэхүү анкетанд амьжиргааны түвшингийн судалгаа мөн багтаж байгаа юм байна. Тэгэхээр хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор уг судалгааг авч байж болох юм хэмээн эцэг эхчүүд үзэж байгаа юм. Гэтэл амьжиргааны түвшин гэдэг нь хамгийн сүүлд хэдэн төгрөгөөр тогтоосныг тэр бүр мэдэх хүн ховор аж.
Амьжиргааны түвшингийн доод хэмжээ хэд вэ? гэсэн асуултыг 10 хүнээс асуухад бүгд 192 мянган төгрөг гэж хариулав. Эндээс дүгнэхэд, иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг амьжиргааны түвшинтэй андуурч ойлгодог бөгөөд энэ төрлийн мэдлэг мэдээлэл хомс гэдэг нь илт байлаа. Тэгвэл амьжиргааны түвшин гэдэг нь тухайн жилээс хамаарч бүс нутаг бүрт янз бүрээр тогтоогддог аж. Жишээ болгож энэ жилийн мэдээллийг дэлгэрэнгүй хүргэе.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.