“Хан ресурс”-ийн өрийн алдагдал гурван цэцэрлэг барихад хүрэлцэнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 23 ・ 2
 
“Хан ресурс”-ийн өрийн алдагдал гурван цэцэрлэг барихад хүрэлцэнэ

 

 

 

Монгол Улсын Засгийн газар Канадын “Хан ресурс” компанид 100 сая ам.долларын өглөгтэй бол сон. Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 2-нд Недарландын Гааг хотноо болсон ар битрын шүүх манай Зас гийн газрыг буруутгасан шийдвэр гаргасан билээ. Арбитрын шүүхийн нэ хэмж лэл гарснаас хойш уг төлбөрийн хүүг бодож эхлэв. 

Өдрийн хүүг 6.485 ам.доллараар тооцсон байдаг. Одоогоор манай улс “Хан ресурс”-т өдөрт 13 сая, сард 390 орчим сая, жилд дөрвөн тэрбум 680 сая төгрөг нэмж төлөх тооцоо харагдаж байна. Олон улсын шүүхэд нэгэнт ялагдсан учраас энэ өр төлөөсийг барагдуулах нь гарцаагүй. Улс орны эдийн засаг эмзэг, өрх гэр хоолтой хоолгүй хонож буй энэ цаг үед гадаадын компанид 100 тэрбумыг тоолоод өгөх боломж Засгийн газарт бий эсэх нь эргэлзээтэй. Хэрэв тоолж өгөхөөр шийдлээ ч татвар төлөгчдийн л мөнгө шүү дээ. Манай талаас “Хан ресурс”-тэй өр төлбөрөө барагдуулах нөхцөлд уян хатан байх талаар хэлэлцээрийн ширээнд суусан ч тусыг эс олсон. “Хан ресурс”-ийн талаас төлбөрийг хурдан барагдуулахыг хүсч, өөр тохироо хийхгүй гэдгээ аль эрт мэдэгдсэн. Ийм байхад манай Засгийн газраас долдугаар сарын 15-нд Францын Парис хотын шүүхэд нэхэмжлэл гаргаж, давж заалдсан. Авлагатай талын компанийн удирдлага нь манай улсад ирээд амь насаа алдчихсан ийм нөхцөл байдалд шүүхийн шийдвэр манай талд гарах нь юу л бол. Дахиад л олон улсын шүүх хурлын зардал болох 20-30 сая ам.долларыг нэмж төлөх болох вий гэсэн болгоомжлол байна. Мэдээж хугацаа удаашрах тусам төлөх мөнгөний хүү өсч, хэдэн сургууль цэцэрлэг барих хөрөнгө Канад руу хийсэх нь. Өөрөөр хэлбэл, энэ шүүх хуралд манай талыг төлөөлж оролцсон ажлын хэсгийнхэн бидний итгэлийг хөсөрдүүлсэн. Өмнө нь манай улс арбитрын шүүхэд хэдэнтээ дуудагдсан ч ялалт авчирч байснаас, ийм их хэмжээний өрөнд орж байгаагүйг учир мэдэх зарим нь тодотгож буй. 

Тэр ч байтугай “Хан ресурс”-ийн хэрэгт ажлын хэсгийг ахалж оролцсон Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгийг “Хангалттай баримт материал бэлтгэж оролцоогүй Тайлбар мэдүүлгийг цаг тухайд нь өгөөгүй. Улсын мөнгөөр гадаадад зугаалж байгаад ирсэн. Мэргэшсэн хүмүүсээр багаа бүрдүүлээгүйгээс шүүх хуралд ялагдсан” гэх мэдээлэл цахим ертөнцөөр түгсэн. Учир нь энэ цаг үед Хууль зүйн яамны сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин хуулийн байгууллагын шинэчлэл нэрийн дор албан тушаалын халаа сэлгээг хайр гамгүй өрнүүлж, мэргэжлийн хүмүүсийг хоморголон ажлаас чөлөөлж, “өөрийн” хүмүүсээ зүтгүүлж байсан цаг үе.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 11 сар 23/

    Тухайн үедээ С.Баяр ОХУлс руу нисдэг тэргээр Мардайгаас яваад ирж байсан шүү дээ

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 23/

    Ардын намын Баярын хийсэн ажил тул өрийг МАН-аар төлүүлэх хэрэгтэй. тухайн үед бас тоймгүй их авилга авсан нь мэдээж тул шалгавал таарна. Сэтгүүлчид амаа үдүүлээгүй бол энэ тухай бичмээр юм даа.

    Хариулах