Б.Майцэцэг: Стресст орохгүй байх нь хүний боловсрол, хүмүүжил, хандлагаас шалтгаалдаг

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 24 ・ 1

Л.БАТБААТАР

Стресс гэж юу болох, түүний хор уршиг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Эрүүл мэндийг дэмжих сургалт, судалгаа, арга зүйн төвийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэгтэй ярилцлаа.



-Хүмүүс стресст орлоо гэж ярьдаг. Стресс гэж юуг хэлээд байна вэ?
-Хүрээлэн байгаа  орчноос бидний оюун санаа, бие сэтгэлд нөлөөлөхөд тухайн организмаас давсан хариу үйлдэл үзүүлэхийг стресс гэж нэрлэдэг. Гадны таагүй нөлөө гэдэгт, дуу чимээ, ажлын байрны дарамт, гэр бүлийн таагүй харилцаа, ойр дотны хүмүүстэйгээ үл ойлголцох, найз нөхөд  нас барах  зэрэг сөрөг үр дагавар  үүнд нөлөөлдөг. 
Эдгээр нь хүний бие махбодид ямар нэгэн байд­лаар сөрөг нөлөө үзүүлж байдаг. Зарим хүн хэсэг хугацааны дараа эдгээр сөрөг нөлөөг давж гардаг. Ихэнх хүн эдгээр таагүй нөлөөллийг давж гарч чадахгүй, удаан хугацаанд агуулснаар  бие махбодид ямар нэгэн хүчдэл буюу адреналин хэмээх гармон ялгардаг. Энэ гармон үүссэнээр судасны цохилт олшрох, дотор бачимдах, гар хөлрөх, ходоод хямрах шинж тэмдэг илэрнэ.  Ийм хямралын байдал удаан хугацаагаар үргэлжлэвэл, хүний биед муугаар нөлөөлдөг. 

-Стессийн хор уршгаас болж ямар төрлийн өвчин үүсдэг вэ?
-Стресс  олон төрлийн өвчин эмгэгийн эх үүсвэр болдог. Тухайлбал, зүрх судасны өвчин болон судас нарийсах өвчин нь стрессийн шууд нөлөөгөөр үүсдэг. Мөн чихрийн шижин, төрөл бүрийн хавдар, үе мөчний дархлаа сул­рах өвчинг үүсгэхэд стресс гол нөлөө үзүүлдэг  гэсэн судалгаа бий. Чихрийн шижин өвчнийг хөдөлгөөний хомсдол, таргалалт, хоолны дэглэм алдагдснаас болж үүсдэг гэж манайхан үздэг. Гэтэл Японы эрдэмтэд чихрийн шижин өвчнийг стрессээс  болж үүсдэг хэмээн  үздэг. Японд энэ өвчний тархалт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Учир нь, олон сая хүн, бага хэмжээний газарт оюуны өндөр ачаалалтайгаар ажил­лаж амьдардагаас болж   чихрийн шижин өвч­нөөр өвчлөх явдал их бай­на. Монгол Улсад ч гэсэн хот­жилт, ажлын ачаалал болон бусад эрсдэлт хүчин зүйлээс шалтгаалж өвчлөл нэмэгдсээр байгаа.

-Сүүлийн үед аливаа өвч­ний эхлэл хотжилт хэ­мээн ярьж бичих болсон. Хот­­жилтын сөрөг үр дагавар олон зүйлд нөлөөлж байх шиг?
-Гадаад орчны бохирдол, дуу чимээ, хар тугалгын агууламж ихсэх, утаа тортог, тоос, хуванцар материалын хэт их хэрэглээ, ажлын байрны хүртээмж, эрүүл ахуйн шаардлага хангаагүй өрөө тасалгаанд ажиллаж амьдрах зэрэг сөрөг үр дагавар бол хотжилтын үр дүнд бий болдог. Мөн автомашины түгж­рээ, уушгинд орох утаа, аж­лын давчуу орчин, хүмүү­сийн таагүй харилцаа гэх мэт  алхам тутамд стресс үүсгэх хүчин зүйлс нь хотжилтын үр дүн.  Хотжилтын  элдэв сөрөг нө­лөөлөлд амьдардаг хүнийг  хөдөө хээр талын аниргүйд мал маллах малчинтай харьцуулашгүй. 

-Стресст хэчнээн иргэн өртсөн  талаар улсын хэм­жээнд хийсэн судалгаа бай­даг уу. Байдаг бол сонир­хол­той тоо баримт гарах байх?
-Хэчнээн хүн стресст орсон талаар судалгаа хийгээгүй. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэтгэцийн тул­гамд­сан асуудалтай өвч­төний талаар хийсэн судалгаа бол байдаг. 

-Стрессгүй хүн гэж амьдралд байдаг уу. Ямар нэгэн хэмжээгээр хүн бүр л стресст ордог байх?
-Аливаа хүн их, бага хэмжээгээр стресст ордог. Үүнд тухайн хүн хэрхэн хариу үйлдэл үзүүлснээс стресст орох эсэх нь хамаардаг. Юуны өмнө хүндээр хүлээж авахгүй, амьдралд тохиолддог зүйл л гэж бодвол стресст орохгүй. Гэтэл зарим хүнд энэ асуудал маш том сэтгэлийн дарамт буюу стресс болох жишээтэй. Сэтгэлийн хаттай хүмүүс стресст өртөх нь бага. Аливаа асуудлыг зөв шийдвэрлэх чадвартай байдаг. Стресст орохгүй байх нь тухайн хүний хүмүүжил, боловсрол, хандлагаас шалтгаалдаг. Нэг ухаантны хэлсэн үг байдаг. “Хүнд ямар нэгэн бэрхшээл тулгарахад, өөрийгөө хо­хи­ролгүйгээр авч гарах чадварыг боловсрол гэнэ” гэж.  
Аав ээжүүд, хүүхдээ бие нь өвдөхөөр эмнэлэгт үзүүлчихдэг. Боловсрол гэхээр сургуульд  даатгадаг. Эцэг эх­чүүд өөрсдөө хүүхдийн дотоод мөн чанарыг хөгжүүлэх, хувь хүний хувьд хэрхэн төлөв­шүүлэх талаар  гэр бүл дотроо анхаарах хэрэгтэй. Гэр бүлийн хүмүүжил бол хүүхдийг зөв хүмүүжүүлэх, нийгэмд зөв хүн болгож төлөвшүүлэхэд маш чухал үүрэгтэй. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 


 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Naraa. / 2018 12 сар 24/

    Гэртээ сэтгэцийн өвчтөнтэй амьдардаг хүн яаж амьд үлдэх вэ.Нүдний өмнө шар хангалга хийх гэрт түймэр тарих хаалга онгорхой хонох хулгай хий хажуу айлтай муудалцах архи ууж байнга юм хагалж нвдэх хутга барьж солиорох гэх мэт үнэхээр аймшигийн орчинд байсаар байгаад одоо би өөрөө маш их өвддөг болчихл

    Хариулах