“Чингис бонд”-оос давсан хөрөнгийг дахин зээлсэн үү

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 24
“Чингис бонд”-оос давсан хөрөнгийг дахин зээлсэн үү
Олон улсын үнэлгээний “Moody s” агентлаг энэ сард гаргасан мэ дээлэлдээ манай улсын зээлжих зэрэглэл сөрөг хэвээр байгааг дурдсан байна. Мөн улсын болон бусад өр нэмэгдсэн, гадаад валю тын албан нөөц буурч 1.4 тэрбум ам.долларт хүрсэн болохыг тэм дэглэжээ. Албан мэдээллээс харвал энэ оны гуравдугаар улир лын байдлаар Засгийн газрын өрийн хэмжээ нэрлэсэн үнээр ДНБ-ий 47 хувьтай тэнцэж байна. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан энэ оны өрийн босго болох 58.3 хувьд хүрэхэд 11.3 хувь дутуу гэсэн үг. Тэгэхээр маш товчхондоо манай улсын Засгийн газар хойшид 2.6 тэрбум төгрөгийн өр нэмж тавих эрх зүйн орчин байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ он- доо багтааж 1.3-1.4 тэр- бум ам.долларын зээл ава- хад хууль зөрчихгүй байх нөхцөлийг эртнээс бүр- дүүлжээ. Гэвч “Эрдэнэс Та- вантолгой”-н “Чалко”-д төлөх 350 сая ам.долларын өрийн үлдэгдэл, Засгийн газраас “Рио Тинто”-д төлөх өр, тө- рийн өмчит компаниудын өр, зээл Засгийн газрын өрийн дүнд ороогүй гэдгийг ан- хаарах нь зүйтэй болов уу. Угаас эрчим хүч, төмөр зам, уул уурхайн салбарт ма- най Засгийн газрын өрийн ихэнх хувь нь ногддог тул энэ байдлыг хуулийн зо хи- цуулалтаар “аргалж” дөн гө- сөн байдаг. Тэгвэл албан бус эх сур- валжийн зүгээс манай улсын Төв банк өмнөд хөршөөс “Чингис бонд”-ын хөрөнгөөс давсан буюу ойролцоогоор 1.9 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг своп хэлцэл нэрийн дор жи- лийн 4.5-5 орчим хувийн хүү тэй зээлсэн болохыг дуул гав. Гэвч энэ талаар УИХ-д мэдээлээгүй нь тун сонин. 

Ямартай ч энэ талаар албаны эх сурвалж үгүйсгэсэн мэдээлэл өгч байгаа юм. Бүдэг бай гаа энэ мэдээллийн хажуугаар БНХАУ-аас нэг тэрбум ам.долларыг 20 жилийн хугацаатай, жи лийн хоёр хувийн хүүтэй зээ лэ- хээр болсон нь шүүмжлэл дагуулаад байна. Учир нь Монгол Улсын нийт гадаад өр 21.7 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм. Энэ нь ДНБ-ий 200 хувиас дав- сан үзүүлэлт аж. Бүр нарийвчилбал нэг хүнд ног- дох өрийн хэмжээ 6300 ам.доллар буюу 12 орчим сая төгрөгт хүрчээ. Үүнээс Засгийн газрын өр нь таван тэрбум гэсэн албан дүн бий. Энэ баримтаар авч үз вэл үлдсэн 16 тэрбум ам.доллар хувийн хэвшлийн өр болж байна. Гэвч эдийн за сагчид Засгийн газрын өрийн талаар өөр тоо хэлдэг. Тухайлбал “Өргүй Монгол” төрийн бус байгууллагын эдийн засагчид таван тэр- бумаас давсан гэж үз дэг бол эдийн засагч Х.Бат суурь “6.5 тэрбум ам.долларын гадаад өртэй гэсэн албан бус мэдээлэл бий” хэмээсэн. Цөөн үгээр хэлбэл Засгийн газрын до тоод өр яг хэд бай гаа нь одоо хүртэл то- дорхой бус... Хэдий ийм ч маргах зүйлгүй үнэн гэвэл эрх баригчид Монгол Улсыг асар богино хугацаанд өрийн дарамтанд оруулсан болохыг олон улсын судал- гааны байгуулла гуудын дүг нэл тээс харж болохоор бай гаа юм. Эрх баригч хүчин сүү лийн 3.5 жилийн “...Монгол Улсын нийт гадаад өр 21.7 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм. Энэ нь ДНБ-ий 200 хувиас давсан үзүүлэлт аж. Бүр нарийвчилбал нэг хүнд ногдох өрийн хэмжээ 6300 ам.доллар буюу 12 орчим сая төгрөгт хүрчээ. 
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх