Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 25
Д.ОЮУНЧИМЭГ
“Гантиг ванн констракшн” компанийн захирал Ж.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

-Танай компани хэзээ байгуулагдсан бэ. Импортыг орлох, экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэхзорилт тавиад ажиллаж байгаа гэж сонссон?
-Манай компани 2012 онд байгуулагдсан. Солонгос технологиор ванн, угаалтуур үйлдвэрлэдэг. Мэдээж маркетингаа зөв хийвэл хүмүүст хүрч зах зээлээ тэлэх боломж бий. Гурван жилийн хугацаанд манай үйл ажиллагаа болон борлуулалт тогтмол өсч байгаа. Дөнгөж эхэлж байгаа үйлдвэр учраас зар сурталчилгаанд хөрөнгө төсөвлөж чадахгүй байгаа ч сошиал медиагаар тодорхой хэмжээнд хүмүүст танигдаж байна.
уй зарчим нь борлуулалтаа нэг цэгээс тасралтгүй явуулж ирсэн. 100 айлд лангуу түрээслэн ажиллаж байна. Манайхаас ванн, угаалтуур худалдаж авсан хүн дараа нь найз нөхөд, аав, ээжийгээ дагуулаад ирдэг. Тэгэхээр бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн хүмүүсийн хэрэгцээг хангаж, чанар, өнгө үзэмж гологдохгүй байна гэсэн үг. Бид энэ бүхнээс урам авч ажилладаг.
-Үйлдвэрлэл урт хугацаанд хөл дээрээ босдог гэдгийг хүн бүр хэлдэг. Танай үйлдвэр байгуулагдах үедэдийн засаг тийм ч таатай байгаагүй. Тэгэхээр эрсдэлтэй алхам хийжээ дээ?
-Монголчууд танил талтай байж ажил бүтдэг. Эсвэл мөнгө өгч бүтээх ёстой гэсэн буруу ойлголттой байх юм билээ. Гэтэл бидэнд танил тал, хүнд илүүчлээд өгөх мөнгө байгаагүй. Харин бидний хувьд технологи, ур чадвар байсан. Мөн эх орондоо шинэ зүйл хийж баялаг бүтээх чин хүсэл байсан. Хүний нутагт сурч ирсэн зүйлээ эх орондоо хэрэгжүүлэх зорилго тээсэн. Манай улсын зах зээлд барилга, орон сууц их хэмжээгээр баригдаж байгаа ч ванн, угаалтуур үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэр нэг ч байдаггүй. Мэдээж эдийн засаг жилээс жилд хумигдаж байна. Гэхдээ манай улсын эдийн засаг энэ чигээрээ байхгүй шүү дээ. Тиймээс хямралыг боломж болгож ашиглах хэрэгтэй. Гурван жилийн хугацаанд хүмүүст танигдаж, хамтран ажиллах компаниудтай байгаа нь үр дүнгийн илрэл байх. Хямрал хэмээн хойш суух нь тийм ч зөв санаа биш. Нэгэнт галт тэрэг хөдөлсөн учраас зүтгэх л ганц зам үлдсэн гэж бодож байна.
-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд санхүүгийн эх үүсвэр тулгамдсан асуудал байдаг. Төрөөс дэмжлэгүзүүлэхээр янз бүрийн ажил хийж байгаа. Үүнд хамрагдаж чадсан уу?
-Анх үйлдвэрээ байгуулахдаа цаасан дээр бичсэн зүйлээс илүү бодит ажилтай байх нь чухал гэж үзсэн. Тиймээс үйлдвэрээ байгуулсны дараа барилгын материалын үнийг тогтворжуулах хөтөлбөрт хамрагдан эргэлтийн хөрөнгийн зээл авсан.
-Төрийн дэмжлэг дутаж байна гэдэг. Төр чухам ямар хэлбэрээр дэмжих ёстой юм бол?
-Алсыг харсан цогц, тогтвортой бодлого хэрэгтэй байна. Засаг солигдох бүрт тухайн үед баримталж байсан бодлого, хэрэгжүүлж байсан ажил замхраад байх юм. Энэ нь бизнест маш халтай. Ямар ч улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа нь үндэстний чадавхи. Үүний тулд дотоодын үйлдвэрлэл хөгжих хэрэгтэй. Учир нь бараа бүтээгдэхүүнээ импортоор авах нь гадаадын улс орноос эдийн засгийн хувьд хараат болох эхлэл. Өөрөөр хэлбэл, хэн нэгнээс хамааралтайгаар санхүүгийн эх үүсвэрээ олох нь тийм ч таатай биш. Байнгын хяналт дор амьдрах болно. Тиймээс аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хангахын тулд үндэстнийхээ боловсролд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мөн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд хүмүүсээ чадавхижуулах ёстой. Тухайлбал, импортын орлох экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай ярьж байгаа, хийж ч байна. Гэхдээ өрсөлдөх чадварыг нь нам дарж байгаа нь харамсалтай. Яагаад гэвэл, дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг импортоор хямд үнэтэй оруулж ирэх нь чадавхид нөлөөлж байгаа юм шүү дээ. Энэ шуурганд өртөж сөхрөөд унасан үйлдвэрлэгчид бий.
-Бизнесийнхэн болон үйлдвэрлэгчдийг төрөөс дэмжих тухай ярьдаг ч хөрсөнд буухаар “хямгадна” гэжбайгаа мэт авирладаг талаар хүмүүс шүүмжилдэг. Төр бодитоор дэмжвэл хөгжих боломж бий гэлцдэг?
-Төрөөс бодлогоор дэмжин төсөл, хөтөлбөр зохион байгуулдаг. Гэхдээ арилжааны банкуудын ломбард сэтгэлгээг арилгах нь маш чухал. Үүнийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ч хэлж байсан. Хэдийгээр тухайн компани төсөлд шалгарсан ч банкнаас мөнгө авах үед барьцаа хөрөнгө хүрэхгүй гэдэг шалтгаанаар уначихдаг. Яагаад гэвэл, манай улсын дийлэнх аж ахуйн нэгж юунд ч ашиглаагүй үл хөдлөх хөрөнгөтэй байна гэж байхгүй. Ямар нэг байдлаар эргэлтэд оруулсан л байгаа. Тиймээс арилжааны банкуудад бизнесийнхнээ дэмжих бодлого дутаж байна гэж хэлээд байгаа нь оргүй хоосон зүйл биш. Ер нь тухайн бизнесийн үйл ажиллагаа явж байгаа, үйлдвэрлэл эрхэлж байгаа бол хөрөнгө эргэлдэж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр мөнгө эргэлдэхгүйгээр юу ч хийж болохгүй гэдгийг хаана, хаанаа ойлгомоор. Бодитой байхыг бизнесийнхэн юу, юунаас ч илүү хүсдэг. Үйлдвэрлэлийг хөл дээр нь босгохын тулд дор хаяж таван жил ашиг горьдох нь бүү хэл өр дарна гэхэд ч хэцүү. Тиймээс татвар хураамжаар дэмждэг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгчдийн онцлогт тохирсон дүрэм, журам, зохицуулалт баймаар санагддаг. Мөн зээлийн хүү, хугацаа болон барьцаа хөрөнгөд уян хатан хандах нь тулгамдсан асуудлуудын нэг. Түүнчлэн ижил төстэй импортын бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмэх эсэхэд анхаарлаа хандуулах цаг болсон. Түүнээс гадна үндэсний хэмжээний үйлдвэрлэгч томоохон компаниуд хоорондоо харилцаатай байх нь чухал гэж боддог.
-Тухайлбал, танай компанийн хувьд тулгарч байгаа бэрхшээл юу байна?
-Мэдээж бусад компанийн адил татварын өрөнд орж дансаа хаалгаж үзсэн. Өнгөрсөн зун НӨАТ-ын өрөнд орж дансаа хаалгасан. Учир нь манай компани ванн, суултуур, угаалтуур үйлдвэрлэдэг. Түүхий эдээ гаднаас оруулдаг. Тодруулбал, Солонгос улсаас импортолдог. Тэгэхээр бидэнд түүхий эдээ худалдаж авсан ч НӨАТ тооцох боломжгүй. Гэтэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулахаар зайлшгүй НӨАТ-ын баримт бичих шаардлагатай. Ингэснээр бид НӨАТ-ын өрөнд ордог юм. Тиймээс НӨАТ шингэсэн худалдан авалт хийх гэхээр шатахуун л авах боломжтой. Хамгийн гол нь олж хийсэн ажлын маань хөлс, зээл, түрээс, ажилчдын цалин болон бусад зардалдаа арайхийж хүрдэг. Ингээд НӨАТ-аа төлж чадалгүй явсаар байгаад хуримтлагдсан өр болчихож байгаа юм. Иймээс үйлдвэрлэлийн салбарыг дэмжихийн тулд цогц бодлого чухал байна. Байдал хүнд болчихлоо, дэмжлэгээ хөрсөнд буулгаж бодит болгооч ээ хэмээн үйлдвэрлэгчдийн бухимдаж байгаа нь аргагүй.
үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.