Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 25
Австралид үер болоход Монголын нүүрс үнэд орсон юм гэх таагүй тодорхойлолт уул уурхайн салбар, тэр дундаа нүүрсний салбарыг дагалддаг нь нууц биш. Хатуухан хэлэхэд, Монголын нүүрс үнэд орсон шалтгаан энэ байсан нь худлаа биш гэдгийг нуугаад яах вэ. Нөгөө талаар

Уул уурхайгаас манай улсын эдийн засгийн салбар 90 гаруй хувиар хараат болж, 2014 оны байдлаар уул уурхай ДНБ-ий 10 гаруй хувийг бүрдүүлж байна. Тэгсэн атлаа, ажиллах хүчний дөнгөж дөрөвхөн хувийг уул уурхайн салбарын ажиллах хүчин бүрдүүлж байгаа юм. Рио Тинтогийн ашиг сонирхол Оюутолгойг чиглэсэн цагаас уул уурхайн хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж, эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч цойлж байв. Харамсалтай нь энэ сайхан цаг үе удаан үргэлжилсэнгүй. Гуравхан жил л бид нүүрсээрээ тансаглаж, зэсийн хөрөнгө оруулалтаараа бэлэн мөнгө тарааж баярхав.
Гурван жилийн тансаглал гэнэтхэн л нэг өдөр хаагдаж, Монголын эдийн засгийн шоконд оруулсан нь гадаад, дотоод хоёр шалтгаантай байжээ. Дотоод шалтгааны талаар хэвлэл олон зуун удаа хөндлөө. Нэгдүгээрт, Одоо дуудаж, уриад ч тэд ирэхгүй байна. Ирэхийг ч хүсэхгүй болсон. Гацуурт, Тавантолгой, Оюутолгой гурав хэл амгүй ажлаа эхлүүлсний дараа магадгүй гомдсон нэг нь эргэж ирэхийг үгүйсгэхгүй. Энэ гурван ордын хувь заяанаас маш олон зүйл шалтгаалах болоод байна, өнөөдөр. Нөгөө талаар том компанийн эрх ашигт үйлчилсэн хэсэг бүлэг
Үүнийг . Хамгийн чухал нь төрийн тогтворгүй байдал л юу юунаас илүүтэй уул уурхай моодноос гарахад нөлөөлсөн гэхэд хэтийдэхгүй. Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй бизнесмэн “Монгол Улсын Засгийн газартай ажил яриад хэрэггүй. Тэрний чинь цаана гурван том толгой, 76 их мэдэгч байдаг юм. Хөрөнгө оруулалтын гэрээ чинь хамгийн багадаа л сарын дараа Засгийн газар дээр яригдана. Харин . Уул уурхайг дагасан асар том бизнесийн шунал, хүсэл, баялагт эзэн суух гэсэн бүлэглэлүүдийн зөрчилдөөн Монголын уул уурхайг моодноос гарахад хамгийн том үүрэг гүйцэтгэсэн нь эндээс харагдаж байгаа юм. Оюутолгойн бүтээн байгуулалт дөнгөж эхэлж байсан тэр үед бүтээгдэхүүний цэвэр татвар, үйлдвэрлэл гээд бүх зүйл өсч байсан. . Гэвч энэ бүхэн зүгээр хөөсөрсөн өсөлт байсныг өнгөрсөн хоёр жилийн эдийн засгийн хямрал харууллаа. Саяхан нэгэн эдийн засагчтай ярилцаж суухад Байцаа хөнгөн, нүүрс хүнд гэдэг утгаараа харьцуулж боломгүй хоёр жишээ ч өнөөдөр нэг тонн нүүрсний экспортын үнэ 33 ам.доллар байгаа.
Нэг кг байцаа 1488 төгрөг, харин нэг шуудай нүүрсийг энэ оны аравдугаар сарын байдлаар 2225 төгрөгтэй байна гээд тооцоод үзэхэд л хэтийдсэн харьцуулалт боловч үнэн амьдралаас хол зөрөхгүй байгаа юм. Нэг тонн байцааны үнэ 2.1 тонн нүүрсний үнэтэй тэнцэж байгаа гэх. Тээвэрлэлтийн өртгөө шингээгээгүй нүүрсний үнэ уурхайн аман дээрээ найм орчим ам.доллар. Харин нэг бургер 10 ам.доллар байгаа гээд тооцоод үзэхээр хүнсний ногооноос ч хямдхан үнэтэй болсон нь тодорхой байгаа юм. Статистик тоон мэдээллээс харахад 2011 оны үед 27 сая тонн нүүрс одоо дөнгөж . Уул уурхайн бүтээгдэхүүнээс хамгийн чихэнд чимэгтэй мэдээлэл дуулгаж байгаа нь алт. Алтны борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор баталсан хуулийн үр дүнд 15.7 тонн алтыг өнгөрсөн онд Төв банкинд иргэд тушаасан байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.